Монгол Улсын экспортын гол түүхий эдийн нэг болох зэсийн ханш олон улсын зах зээлд сүүлийн зургаан өдрийн турш 6000 ам.долларыг давлаа. Шаргал металлын томоохон нийлүүлэгч Чилийн “Escondida” уурхайд ажил хаялт болж, Индонезийн зэсийн уурхайн үйл ажиллагаа доголдоод буй нь ханшийг өсгөөд байна.
Гэхдээ энэ нь богино хугацаанд үргэлжилнэ гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэд бүтцийн хөтөлбөр шаргал металлын ханшид тогтвортой нөлөөлнө гэдгийн олон улсын банк, санхүүгийн үйлчилгээний “Morgan Stanley”-гээс дүгнэлээ. Учир нь Америкийн шинэ Ерөнхийлөгч нийт нэг их наяд ам.долларын бүтээн байгуулалт эхлүүлэхээ мэдэгдсэн юм.