Сэтгүүл зүй хэвлэл мэдээллийн салбарын нэгдсэн шинэ жил, оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа төр засгийн үйлчилгээний "Элит" төвд боллоо.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс үндэсний сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын 2016 оны шилдгүүдийг “Оны шилдэг сэтгүүлч”, “Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн үндсэн хоёр хэсэгт багцалж, 20-иод номинациар шалгаруулсан юм.
Уг арга хэмжээний талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид хэлэхдээ “Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын идэвх санаачилгыг өрнүүлэх, мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд оршино” гэв.
Энэ үеэр 2016 оны Монгол Улсын шилдэг сэтгүүлээр манай “Mongolian Economy” сэтгүүлийг шалгаруулж, өргөмжлөл гардууллаа. Өргөмжлөлд “Монгол орны эдийн засаг, бизнесийн мэдээллийг мэргэжлийн өндөр түвшинд хүргэж, Монголын эдийн засгийг гадаадад сурталчлах, хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэх үйлсэд манлайлан оролцож байгаа тул Монгол Улсын 2016 оны салбарын шилдэг сэтгүүлээр шалгаруулан өргөмжлөв” гэжээ.
Манай сэтгүүл ийнхүү хоёр дахь удаагаа Монгол Улсын шилдэг сэтгүүлийн шагналын эзэн боллоо. Өмнө нь 2013 онд Монголд үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор Монгол Улсын шилдэг сэтгүүлээр шалгарч байсан билээ.
"Mongolian Economy" сэтгүүл 2011 оноос Монголын эдийн засаг, бизнесийн салбарын мэдээ мэдээллийг 14 хоног тутам монгол-англи хэлээр хэвлэн нийтэлж, www.mongolianeconomy.mn вэб сайт ажиллуулж ирсэн.
Түүнчлэн хагас сар тутам англи хэлээр гардаг сэтгүүлийн хувьд Монгол Улсыг гадаадад сурталчлах чиглэлд багагүй туршлага хуримтлуулаад байна. Тухайлбал, 2012 онд Гадаад хэргийн яамтай хамтарч Давосын дэлхийн эдийн засгийн чуулганд сэтгүүл бэлтгэж, хүргэсэн бол 2013 онд Монгол-Их Британи улс хооронд димпломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн тусгай дугаар хэвлүүлсэн. 2016 онд АСЕМ-ийн үеэр мөн дан англи хэл дээр сэтгүүл гаргаж, өндөр дээд хэмжээний зочин төлөөлөгчид байрласан буудлуудад байршуулж, хурлуудад өгсөн.
Хамгийн сүүлд бид энэ онд тохиож буй Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулсан түүхэн дугаарыг монгол-орос-англи хэлээр гаргахад бэлэн болоод байна.
Мөн манайх дэлхийд сайн танигдсан, дотоодод хамгийн нэр нөлөө бүхий сэтгүүл болох алсын хараатай бөгөөд дэлхийн сэтгүүлийн шилдэг стандартыг Монголд нутагшуулж, мэргэжлийн ёс зүйгээ баримтлан, тэнцвэртэй, бодит мэдээлэл түгээн, оюунлаг бүтээлч уншигчдаа амжилтад хөтлөх эрхэм зорилготой ажилладаг. Бид энэхүү эрхэм зорилгоо хэрэгжүүлэх эхний алхмуудыг хийж чадсандаа баяртай байдаг.
Манайх 2016 онд Английн дэлхийд алдартай "The Economist" сэтгүүлийн Жилийн тусгай дугаар "The World in 2016" сэтгүүлийг Онцгой зөвшөөрлийн хүрээнд монгол хэлээр гаргасан. Уг сэтгүүл нь салбар бүрт гарах томоохон үйл явдал, өөрчлөлт, үр дүнгийн талаар урьдчилан таамаг дэвшүүлдэг онцлогтой.
Бид уншигчдадаа тун удахгүй "The World in 2017"-г хүргэхээр ажиллаж байна. Ийнхүү өндөр стандарттай дэлхийн нэр нөлөө бүхий сэтгүүлтэй хамтарч ажилласнаар бидэнд суралцаж буй зүйл их бий.
“Mongolian Economy” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, удирдлагуудын хувьд аль нэгэн нам, улстөрч, бизнесийн том бүлэглэлээс хараат бус үйл ажиллагаа явуулж, мэргэжлийн редакцийг бүрдүүлж чадсан юм. Манай хамт олны бүтээж, хөдөлмөрлөж байгааг мэргэжлийн байгууллагаас урамшуулж байгаагийн адил бид ирэх он жилүүдэд улам илүүг хийх болно.
2016 оны Монгол Улсын шилдэг сониноор “Өнөөдөр”, шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар “Өдрийн сонин” шалгарлаа. Харин 2016 оны Шилдгийн шилдэг сэтгүүлчийн шагналыг “Өнөөдөр” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Болормаа гардлаа.
Мөн уул уурхайн “Mongolian mining journal” сэтгүүл, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл /МХМЗ/-д Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олгов. “Mongolian mining journal” сэтгүүлийн хувьд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” төслийн нэгжтэй хамтран 2015-2016 онд “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг амжилттай хэрэгжүүлж, ажилласан юм.
Харин МХМЗ-ийн хувьд сэтгүүл зүйн салбарт ёс зүйн төлөвшлийг хөгжүүлэх, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ниймийн өмнө хүлээх хариуцлагыг дээшлүүлэх зорилготой байгуулагдаад хоёр жил болох гэж буй. Энэ хугацаанд тус байгууллага хэвлэлээр эрх нь зөрчигдсөн гэж үзсэн 40 гаруй иргэн, байгууллагын гомдлыг хүлээн авч, мэргэжлийн дүгнэлт гарган шийдвэрлэсэн болон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллаж байгааг нь ийнхүү үнэлсэн байна.