Хоёр хоногийн өмнө Швейцарь улсын Цюрих хотод ФИФА-ийн гүйцэтгэх зөвлөл ээлжит уулзалтаа хийх үеэрээ нэгэн шийдвэрийг гаргасан нь хөлбөмбөгийн хүрээнийхэн дунд бөмбөг тэсэлж орхив. Ялангуяа европчууд дуу дуугаа авалцан хүчтэй эсэргүүцэв.
Энэ бол 2026 оноос эхлээд дэлхийн аваргын тэмцээн 48 багтайгаар зохиогдох болсон явдал. Энэ санааг хамгийн анх Португалийн хөлбөмбөгч Луиш Фиго яг нэг жилийн өмнө ФИФА-ийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа анхлан хэлсэн юм.
Сонгуулийн өмнө ФИФА-ийн одоогийн ерөнхийлөгч Жианни Инфантино ч гэсэн тус холбооны 211 гишүүн орон бүртээ дэлхийн аваргад оролцох боломжийг илүү өргөнөөр нээж өгнө гэдгээ онцолж байв. Тэгвэл тэр өөрийг нь дэмжсэн улс орнуудад хариуг нь барих цаг болжээ.
Иймээс ч тэрээр зүтгүүлсээр байгаад 2026 оны дэлхийн аваргыг 48 багтайгаар зохиох шийдвэрийг батлуулж чадлаа. Энд давуу тал ч бий, сөрөг тал ч бий. Гэхдээ ФИФА-ийн хувьд энэ шийдвэр бол зайлшгүй батлагдах ёстой шийдвэр. Яагаад гэж үү?
Сүүлийн жилүүдэд ФИФА авилгын хэргээсээ болж асар их алдагдал хүлээгээд байна. Бүр хэдэн зуун сая доллараар яригдана шүү. Томоохон ивээн тэтгэгчид нь гэрээгээ цуцлах, гэрээгээ өмнөхөөсөө бага дүнтэйгээр шинэчлэх зэрэг нь том цохилт өгсөн.
Тиймээс ФИФА шинэ гарц хайх хэрэгтэй болов. Тэд спонсоруудынхаа итгэлийг дахиад олж автлаа хугацаа хэрэгтэйг тооцоолсон нь тодорхой. Ингээд эхний гарц бол 48 багийг дэлхийн аваргад оруулах явдал гэж шийдэв. Гэхдээ хэр оновчтой байх вэ, эсвэл бүр ашиг багатай ажил болох уу гэдэг нь тэмцээн болсны дараа л мэдэгдэнэ. Одоо хэлэхэд хараахан эрт байж мэднэ.
Фэнүүд гэдэг багаа дэмжиж явахдаа давхар тухайн орны соёлыг сониучирхан аялдаг жуулчид байдаг.
2018 оны дэлхийн аваргын тэмцээнээс ФИФА 5,5 тэрбум долларын орлого олно гэсэн судалгаа бий. Тэгвэл 48 багтай болсноор энэ тоог 20 хувиар өсгөх тооцоотой гэнэ. Телевиз, билет, жуулчлал гээд салбар бүрт мөнгө урсан орж ирэх гэнэ. Цэвэр ашиг нь 640 сая доллараар нэмэгдэнэ гэж тооцож байгаа аж. Энэ мөнгийг хөлбөмбөгийг хөгжүүлэхэд, хүүхэд залуусыг хөлбөмбөгт хайртай болгоход зарцуулна гэж тэд ярьж байгаа.
Санхүүгийн талаасаа тэд ийнхүү өөдрөгөөр харж байгаа ч бодит хөрсөн дээрээ асуудал мундахгүй. Дэлхийн хамгийн баян улсууд Европт эсвэл Азид бий. Гэтэл 2018 оных Европт, 2022 оных Азид болох тул 2026 оных өөр тивд зохиогдож таараа. Америк эсвэл Австрали л дангаараа үүрч гарах чадамжтай. Канад магадгүй ч тэд хөлбөмбөгөөс илүү хоккейд анхаардаг.
Тэгэхээр 2026 оны дэлхийн аваргыг өөр дээрээ авчих улс бусад тивд олдохгүй. 32 багтай байхад л хангалттай ачаалал өгдөг юм чинь дахиад үүний хагас нь нэмэгдээд ороод ирэхээр тэр их буудал байр, ложистикийг авч гарна гэдэг бүр ч хүндрэлтэй болж ирнэ.
Яригдаж байгаа шигээр Америк, Канад, Мексик 3 хамтраад зохиож мэдэх юм. 2030 онд харин Хятад зүтгээд үзнэ гээд төлөвлөчихсөн яваа. Ер нь ФИФА цаашдаа дэлхийн аваргыг 2-3 орон хамтарч явуулна гэж тооцоолж байгаа.
ФИФА харин спортын талаасаа яаж харж байгаа бол? Тэднийхээр 16 хэсэг 3 багтай болсноор тоглолт бүр үнэ цэнэтэй байх аж.
4 багтай хэсэгт эхний 2 тоглолтоо хожсон баг сүүлийн тоглолтдоо сэлгээгээ гаргаж оддыг үзэх гэсэн фэнүүдийн урмыг хугалах эсвэл эрхээ авах боломжтой болчихсон 2 баг тактикийн тоглолт хийж нөгөө багуудаа “гол гаргах” гэх мэт сөрөг талтай тул ийм алхам хийх цаг нь болсон гэж үзэж байгаа.
Мөн хасагдах шат(плэй-офф буюу нокаут шат) эрт эхэлснээр тоглолт бүрийн ач холбогдол ихсэх гэнэ. Ингээд хараад үзэхээр бас сонирхолтой ч байж мэдэхээр. Гэхдээ сөрөг тал ч бий.
Хэдийгээр аваргын төлөө өрсөлдөх багууд одоогийн бүтцийнхтэй адил 7 тоглолт л хийх хэдий ч нийт тоглолтын тоо 64-өөс 80 болж өсч байгаа тул 32 хоногт явагддаг тэмцээн илүү удаан явагдах болно. Бөмбөрцгийн нөгөө бөөрний ард иргэд илүү удаан нойроо хугаслах хэрэгтэй болно гэсэн үг.
Ийнхүү хугацаа сунжирснаар лигийн тэмцээнүүд дээр маш их ачаалал ирж байгаа. Клубүүд илүү бага хугацаанд бэлтгэл хийх болно. Зун цаг бол тэдний шинэ улиралд багаа хүчирхэгжүүлэх наймааны гол үе. Тэд тун шахуу хугацаанд яриагаа хийх болно.
48 баг боллоо гээд 32 хоног нь 45 хоног болоод суначихгүй л дээ. Гэхдээ 3 хоног байсан ч гэсэн клубүүдийн хувьд маш их хугацаа. Аль нэг аялан тоглолтоо цуцлах, Аваргуудын лигийн урьдчилсан шат сунжрах гээд л асуудал мундахгүй.
За тэгээд хамгийн гол аюулын нэг бол тоглогчид бэртэх магадлал илүү ихсэж байгаа.Бүтэн улирал тоглочихоод амралтгүй шууд л дэлхийн аварга луу яваад орчихдог тоглогчид их хэмжээгээр бэртдэг. Адилхан тоглолт хийнэ гэж байгаа ч тэмцээний хугацаа уртсаж байгаа тул тэдний зуны амралт багасч байгаа. Тэр хэрээр лигийн шинэ улиралд хялбархан бэртэх магадлал өндөр.
Одоогийн форматаар нэг баг дор хаяж 3 тоглолт хийдэг бол шинэ форматаар зарим баг ердөө 2-хон тоглочихоод гэрийн зүг буцах болчихоод байгаа. Хэдэн сар, жил мөнгөө хураачихаад дэлхийн аваргад багаа дэмжихээр явдаг фэнүүдийн хувьд баг нь ингээд хасагдчихвал бас харамсалтай.
Фэнүүд гэдэг багаа дэмжиж явахдаа давхар тухайн орны соёлыг сониучирхан аялдаг жуулчид байдаг. 2-хон тоглолт болох явцад үзэх юм багатай л өнгөрнө дөө. Үүнээс гадна фэнүүдийн өнцгөөс харахад бас нэг сул тал ажиглагдаад байгаа.
Дэлхийн аваргад явна аа гэдэг чинь өөрийнхөө багийг дэлхийн хамгийн шилдэг багуудтай тулахыг харах гэж, дэлхийн оддыг хажуугаас нь харах гэж явдаг том зорилго. 4 багтай группт ихэнхдээ дор хаяж нэг элит багийг дэргэдээс нь мэдэрдэг.Тэд би Роббеныг харсан, би Иниестаг нэрээр нь дуудсан гэж насан туршдаа ярьж явдаг.
48 багтай болсноор энэ магадлал маш их багасч байгаа. Хир тааруу 2 багтай нэг хэсэгт таарах, хэсгээс гарсан ч дахиад жижгэвтэр багтай таараад мултрах тохиолдол их гарна. Юун нөгөө хөлбөмбөгийн уран гайхамшгийг мэдрэх, юун нөгөө оддыг харах хувь заяа.
Бас нэг сул тал нь хэсэгтээ эхлээд 2 тоглочихсон баг илүү удаан амралттайгаар хасагдах шат руу яваад орж байгаа. Тэгээд 1/16 шигшээд хэдхэн хоногийн өмнө тоглосон багтай таарахаар тэр багт нь хүндээр тусна. 4 хэсэгтэй группт энэ байдал гайгүй, хэсгийн бүх багууд нэг өдөр нэг цагт тоглолтоо хийгээд дуусгадаг.
Ингээд хараад үзэхээр 48 багтай болсноор хөлбөмбөгийг хөгжүүлэх мөнгө эргээд босч ирнэ, тоглолт бүр үнэ цэнэтэй болно гэсэн сайн тал байгаа ч саар тал нь түүнээсээ дийлэнх байгаад байна. Гэхдээ яг сайн уу, муу юу гэдэг нь 2026 онд л жинхэнэ мэдэгдэнэ дээ.
Европын аваргыг өнгөрсөн зун 24 багтайгаар анх удаа хийсэн нь маш их шүүмжлэл хүлээсэн. Хэсгийн тоглолтууд тун уйтгартай болсон, учир нь зарим хэсгээс 4 багийн 3 нь шалгарсан. Хэсэгтээ ганц ч хожиж чадаагүй ч 3-аар гарч чадсан Португал явсаар аварга болсон.
Яг түүн шиг 3 багтай хэсэг дотроо ганц удаа 11м-ээс азаа үзэж хожоод цааш шалгарч улмаар явсаар аваргалах боломж бас нээгдчихээд байгаа юм. Хэсгийн тоглолтууд 90 минутын дараа шууд 11м-ээс цохих хувилбар яригдаж байгаа. Гурвуулаа ижилхэн байх магадлал ихсэж байгаа тул ингэж л шийдэж таарах байх аа даа.
Сонирхолтой байж мэдэх ч хөлбөмбөгт тэнцээ гэдэг том уламжлал устагдаж байгаа. Хөлбөмбөгийн бас нэг чухал элемент шүү дээ. Харин энэ тухай хошигнол нь одооноос гараад эхэлж. Тэд За ингээд англичууд баяртай гээд даапаалаад эхэлжээ.
Европын аварга 24 багтай болсноор урьдчилсан шат сонирхол багатай өрнөх болсон. Дэлхийн аваргад яг ийм байдал үүснэ. Ази тивд 7-8 баг 4,5 эрхийн төлөө чухам “алалцдаг”. Шинэ форматаар тэд бүгд автоматаар ордог болно. Хөлбөмбөг жигд хөгжиж байгаа хэдий ч хэдэн арвандаа энэ байдал өөрчлөгдөхгүй.
Өмнөд Америкт яг Азитай ижил, арай жаахан ялгаатай нь багууд нь жигд, 10 багийн 70 хувь нь ордог болчихоор 3 баг дээр л нэр солигдоод явна. Африкт бас Хойд Америкт ч адилхан. Энэ 2 тив дээр бүр орох эрхийг нь нугалж өгөх юм яриад байгаа. Тэгвэл бүр ч ярих юм биш. Урьдчилсан шат чинь бас л гэгэлзүүлдэг өдөр хоног ихтэй шүү дээ.
Далайн орнуудаас 11 орны 10 нь дэлхийн аваргыг бүр ор тас мартсан. Африкийн 54 улсын 41 нь нь энэ тэмцээнийг мэдэхгүй хэвээр, Азид ч мөн адил
Энэ шатны форматыг 4 сарын дараа Бахрэйнд хэлэлцэх бололтой, гэхдээ эцсийн шийдвэрийг ирэх 10-р сард Цюрихт гаргах болов уу. Хойд, Өмнөд Америк нэгдээд дэлхийн аваргын эрхийн төлөө тоглоод явж ч мэднэ. Харин тэр 90 минутын дараа шууд пеналт цохих уу энэ тэр гээд бусад асуудлыг 2023 онд шийдэх гэнэ.
Дэлхийн аваргын жинхэнэ тэмцээн нь харин Европын аваргаас арай илүү сонирхолтой болно. Гэхдээ л тэгээд эцэст нь нөгөө л 9 орон ээлжлээд шигшигдээд л үлдэх нь тодорхой. Дундуур нь ганц нэг удаа л “азтай туучийнууд” сиймхийг нь олоод гүйчихэж магадгүй, гэхдээ магадлал илүү багасч байгаа.
Яахав ФИФА-ийн гишүүн орнууд дэлхийн аваргад орж үзэх мөрөөдлөө л биелүүлэх боломж нь арай нэмэгдэх боломжтой юм даа. 211 орны 135 нь дэлхийн аварга гэж юу байдгийг мэдэрч чадаагүй л яваа. Далайн орнуудаас 11 орны 10 нь дэлхийн аваргыг бүр ор тас мартсан. Африкийн 54 улсын 41 нь нь энэ тэмцээнийг мэдэхгүй хэвээр, Азид ч мөн адил.
Эцэст нь сонирхуулад ФИФА-ийн гүйцэтгэх зөвлөлд 32 улсын төлөөлөл дээр нэмэгдээд Инфантино өөрөө багтдаг. 33 хүний 17 нь дэмжвэл аливаа шийдвэр батлагддаг. Европын томоохон улсуудаас зөвхөн Испани, Итали, Англи байдаг гэхээр л санал яаж гарах байсан нь тодорхой. Жижиг улсууд өөрийнхөө боломжийн төлөө л саналаа өгөх нь тодорхой.
1930 онд 13 багтайгаар анхны дэлхийн аваргын тэмцээнээ хийж байсан ФИФА 4 жилийн дараа 16 багтай болж байсан. Хэзээ хойно 1982 онд 24 багтай болоод хожмоо 1998 онд 32 багийг дэлхийн аваргад оруулдаг болгосон. Тухай бүрт нь эсэргүүцэлгүй шахам дэмждэг байсан бөгөөд энэ удаагийнх нэлээн дуулиан тарьж байна. Гэхдээ ШИЙДВЭР БАТЛАГДСАН.