Өнөөдөр болсон үйл явдпуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улс ба олон улсын банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариуллаа.
-Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж, АН-ын дотоод сонгуульд өрсөлдөхөө өнөөдөр албан ёсоор зарлалаа.
-УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Сангийн сайд "Б.Чойжилсүрэн: АН матрын нулимс унагах шаардлагагүй" гэж хэллээ.
-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар нийтээр хэлж заншсанаар оффшор дансны асуудлыг зохицуулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн "Х.Нямбаатар: Монгол Улс ч оффшор бүсийн ихэнх шалгуурыг хангаж байна" гэж хэлэв.
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас улсын комисс ажилласан зөрчилтэй барилга байгууламжид хяналт шалгалт хийж, чанарын шаардлага хангаагүй барилгуудад Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт, албан шаардлага хүргүүлсэн байна.
-Дэлхийн эрүүл мэндийн өдрийг энэ жил “Сэтгэл гутралын тухай ярилцъя” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд ДЭМБ, ЭМЯ, СЭМҮТ-өөс энэ талаар мэдээлэл хийлээ.
-Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн сурагчид сургалтын чанар муу, багш нарын дохионы хэлний чадвар хангалтгүй гэсэн шалтгаанаар жагссаныг БСШУС-ын яамнаас ажлын хэсэг гарган шалгаж, дүгнэлтээ өнөөдөр танилцууллаа.
-Ардчилсан намын 27 жилийн ойг тохиолдуулан намын удирдлагууд Чингисийн хөшөөнд цэцэг өргөж, дараа нь Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.
-УИХ-д Оффшорын эсрэг лобби бүлэг байгуулагдсаныг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд гишүүдэд дуулгав.
-Импортын суудлын автомашины нэг удаагийн татвар болох онцгой албан татварыг нэмэгдүүлэх хуулийн төслийг Сангийн яамнаас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд гаалийн татвар хэрхэн нэмэгдэхийг ЭНД-аас харна уу.
-Монголын төмөр зам, Монголын нутгаар дамжин өнгөрөх бололцоо, зохион байгуулалт, боломжуудыг танилцуулах “Транзит Монгол 2017” Монгол-Орос–Хятад гурван улсын форум БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо эхэллээ.
-Дроны хамгийн шилдэг брэндүүд болох DJI, Parrot –ийн төрөл бүрийн дронуудыг танилцуулах ДРОН ШОУ дөрөвдүгээр сарын 8-нд Монголд анх удаа болох гэж байна.
-“Утааны эсрэг ээж аавууд” ТББ хэвлэлийн бага хурал хийж, “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг үр дүн муутай бодлого төлөвлөлт хэмээн шүүмжлэв.
-“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын хөтөлбөрт багтсан, олимпийн спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй, олимпод оролцох эрх авах, цаашлаад Олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой дөрвөн тамирчинд Олон улсын олимпийн хорооноос тэтгэлэг олгохоор боллоо.
ДЭЛХИЙД
-БНХАУ-ын дарга Си Зиньпиний АНУ-д хийх айлчлал өчигдөр эхэлсэн бөгөөд дэлхийн хоёр их гүрний Төрийн тэргүүнүүд анх удаа уулзлаа.
-ОХУ-ын “Rosneft” компани Иракийн Курдын бүс нутгаас газрын тос худалдаж авахын тулд нэг тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөр хийнэ гэж эх сурвалж мэдээллээ.
-Рублийн ханш нэмэгдсэнээс хойш таван жилийн дараа ОХУ-ын инфляц хамгийн бага түвшинд хүрлээ.
-Хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын старт-ап “Mobvoi” компани Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компаниас 180 сая ам.долларын хөрөнгө оруулалт татлаа.