Үндэсний музейд өчигдөр /2022.12.15/ "Нүүдэлчдийн агсарга бүс" тусгай үзэсгэлэнгийн нээлт болов. Мөн Монголын эртний нүүдэлчдийн бүс, түүнтэй холбоотой угсаатны зүй, түүх, археологи, бүсний уламжлалт ёс заншлын сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Тус музейн сан хөмрөгт болон цуглуулагчдын хадгалж байсан агсарга бүстэй холбоотой үзмэрүүдийг дээжлэн, олон нийтэд нээлттэй дэлгэжээ.
Мөн Үндэсний музейд хадгалж буй Хүннүгийн үеийн бүсний арал, Түрэг, Уйгурын үеийн бүсний тухай, Түрэгийн агсарга бүсний соёлын Тан улс дахь нөлөө тусгалын талаар, Монголын Эзэнт гүрний үеийн бүс, Алтан орд улс, Ил хаант улс, Цагадайн улсын хаад, хатдын агсарга бүсний тухай сонирхолтой илтгэлүүдийг танилцууллаа.
"ДЭЛХИЙД МОНГОЛ ГАРАЛ ҮҮСЭЛТЭЙ 50-60 САЯ ХҮН БИЙ ГЭЖ ҮЗДЭГ"
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Дэлхийн Монгол гарал үүсэлтэй төвийн тэргүүн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, Доктор профессор О.Нямдаваа оролцов. Тэрбээр энэ онд XIII зууны үеийн Цагадайн улсын нутгаар судалгааны ажил хийгээд иржээ. Энэ талаар "Дэлхийд Монголчууд болон монгол гарал үүсэлтэй нийт 50-60 сая хүн байна гэж үздэг.
Гэхдээ 13 зууны үед Чингис хаан, түүний үр садууд дэлхийн хагасыг эзэлсэн. Тэгж явахдаа олон монголчуудыг тарааж, энд тэнд суурьшуулсан. Би саяхан Төв Азиар явлаа. Тэнд Цагадай хааныг дагалдаж дөрвөн аймгийнхан очсон. Тэд 1223 онд Цагадай хаантай Төв Азид очоод дөрвүүлээ нэг газарт байрлаагүй, дөрвөн өөр газар суурьшжээ. Үүнээс хойш 800 гаруй жил болсон ч тэр улсад Монгол ёс, зан заншлыг хадгалсан хэвээрээ байна. Гэхдээ хэл тэнд байхгүй болсон байна" гэж ярилаа.
Мөн тэрбээр бүсний тухай Монголчуудын хувьд бүс их чухал зүйл. Эрт дээр үеэс бүснээс юу юу зүүж амьдардаг байсан нь сонирхолтой. Бүсэндээ хутга, багаж хэрэгсэл, буу зэвсэг зэрэг гол, гол зүйлийг зүүж амьдардаг байж. Гэтэл XIII зуунаас нэг зүйл нэмж зүүдэг болсон нь гэрэгэ. Өөрөөр хэлбэл хаад нэг хүнийг нөгөө тийш явуулахдаа гэрэгэ өгдөг байсан. Тэр гэрэгэг бүсэндээ зүүдэг байжээ. Тэгэхээр бүсний ач холбогдол XIII зуунаас нэлээд өөрчлөгдөж улстөрийн өнгө ая орсон байна.
Бүс бол монгол шиг цаг агаарын хувьд хүйтэн, сэрүүн оронд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүний дулааныг хадгалах, даарахгүй байхад нэмэртэй. Үүнээс гадна ан гөрөө хийж байгаа, хөдөө гадаа яваа хүмүүст бүс хэрэг болно. Мөн бүс бол бэлэг. Тэмүжин Жамуха хоёр бүс солилцсон бол залуус цэрэгт явахдаа аав ээж, хань ижлийг харж хандаж байгаарай гэдэг утгаар бүсээ сольж зүүдэг байсан. Тиймээс бүс бол олон утга учрыг илэрхийлдэг эрхэм зүйл юм. Монгол хүний хэрэглэж байгаа гурван чухал зүйл бол бүс, малгай, гутал. Энэ гурваас үндэслэн соёл, зан заншил, нүүдэлчдийн ахуй амьдралыг судлах боломжтой" гэж ярилаа.
Бүс нь нүүдэлчдийн амьдралын хэв маягт тохирсон байдаг. Мөн морь унахад гэдэс зайлах, бөөр доргих, нуруу чилэхээс хамгаалах чухал үүрэгтэй төдийгүй, нийгмийн зэрэг зиндаа, эрх мэдлийг илтгэх чухал зүйл болон хөгжжээ.
Тийм ч учраас эрт үеэс бүсний арал, бэл тоногийг алт, мөнгө, үнэт чулуу хүрэл, яс, мод зэргээр урлан чимэглэдэг байж. Түүнчлэн бүсний арал дээр олон төрлийн амьтны дүр хээ угалз дүрслэх бөгөөд энэ эртний нүүдэлчдийн гоо зүйн илэрхийлэл, ертөнцийг үзэх үзлийг илтгэн харуулах өргөн утга агуулга илэрхийлдэг байжээ. Бүс нь мөн эртнээс улс орон хүн хооронд эв найрамдал тогтоох, тангаргийн эрхэм дээд бэлэг болдог байсан ба бүс эрхэмлэх уламжлал хожмын монголчуудад ч өвлөгдөн иржээ.
Монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүс бүс хэрэглэх болсон нь хүрлийн үе буюу одоогоос 4000-4500 орчим жилийн тэртээд холбогдох аж. Харин хожуу хүрлийн үеэс морьтон нүүдэлчид бий болж мал аж ахуй, ан агнуурыг эдийн засгийн чиг болгон хөгжүүлж ирсэн. Байнгын хөдөлгөөнт хэлбэрт амьдардаг хүмүүст ойр хэрэгцээний чухал зүйлсийг биедээ агуулж явах амьдралын шаардлага урган гарч энэ үеэс агсаргын иж бүрдэл маш баялаг болж олон төрлийн зэвсэг, эд зүйлсийг агсаж (зүүж) явах болсон байна.
Тодруулбал, бүснээс хоромсого, саадаг, илд, хутга, чичлүүр, билүү чулуу, гал асаагуур, аливаа зүйл агуулах хавтага, чичлүүр, толь, аяга, халбага, савх, эвэр шор зэргийг агсаж явах болжээ.
"НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ ХЭЗЭЭ ҮГҮЙ БОЛНО ТЭР ЦАГТ Л БҮСНИЙ ХЭРЭГЛЭЭ ДУУСНА"
Агсарга бүсний талаар Үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Наранчимэг "Нүүдэлчид 4500 жилээс өмнөөс хөшөө, дурсгалд агсарга бүсийг дүрсэлж үлдээсэн байдаг. Агсарга гэдэг үгийг XX зууны үеийн Монгол хэлний тайлбар толь болон Манж, Чин гүрний үеийн хэлний толинуудад биеэс зүүж хэрэглэх эд, өлгийн зүйлийг хэлнэ гэж тайлбарласан байдаг. Гэвч XXI зуунд агсарга гэдэг үгийг зөвхөн нум сум асгаж явах зэргээр цэргийн хэрэглэгдэхүүн гэж ойлгох болжээ.
Холын аянд, хөдөө хээр явах хэрэгцээг хангах үүднээс бий болсон уламжлалт хэв шинжийг илэрхийлэх бүс учраас Үндэсний музейгээс анх удаа эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэнг дэлгэлээ. Үүгээр бид асар их соёлыг тээсэн ард түмэн, тасралтгүй үргэлжилсэн уламжлалыг эд өлгийн зүйлсээр дэлгэж үзүүлэхийг зорьсон юм. Түүхийн 3000 жилийн хугацаанд энэхүү агсарга бүсний зориулалт өөрчлөгдөөгүй. Бидэнд том эзэнт гүрнийг байгуулж байсан эргээд эзэнт гүрний нөлөөнд автаж явсан ч үе бий. Гэхдээ Юань гүрний үед ч, Манж Чин гүрний үед ч агсарга бүсийг хэрэглэсээр л байж, энэ нь түүхийн гэрч болоод, бидний соёлд үлдсэн. Монголын тал нутагт энэ нүүдлийн соёл одоо ч бий.
Одоогийн залуус гоёл, чимэглэлийн зориулалтаар бүснээсээ хэт хутга болон цахирыг зүүж ашиглаж байна. Мөн хөдөөгийн малчид бүснээсээ дурангаа, тээглүүр хийгээд хутгаа зүүчхэж байна. Тэгэхээр агсарга бүс маань одоо ч байсаар байгаа ч, өрнийн соёлтой зохицолдож хэрэглээ хялбар болсон гэсэн үг" гэлээ.
Түүнээс монголчууд бүсийг яагаад дээдлэх ёстойн учир, шалтгааныг тодруулахад "Эр хүний бүсийг дээдэлж байна гэдэг бол тэр хүнийг хайрлаж, хүндэтгэж байгаагийн хэлбэр. Тэр ч утгаараа төрийн тэргүүний бүсэнд онцгойлон бэлэгдэл, хээнүүдийг шигтгэдэг.
Ерөнхийлөгч хүртэл тангараг өргөхдөө өөр өөрийн улс орны тусгаар тогтнол, бат бэхийн бэлэгдэл болсон чимэглэлтэй бүс бүсэлдэг. Бид даяарчлалын нийгэмд амьдарч байгаа хэдий ч нүүдлийн ахуй соёл, жилийн дөрвөн улирлыг хэзээ ч өөрчилж чадахгүй. Хөдөө, орон нутагт зорчино, хөдөө хээр явна. Энэ үед биеэ баадагнахад бүс хэрэг болдог. Ер нь нүүдлийн соёл иргэншил хэзээ үгүй болно тэр цагт бүсний хэрэглээ дуусах учраас энэ бол мартагдах ёсгүй соёл.
Энэ хувцсыг хэрэглээнээс халж чадахгүй байгаа нь байгаль, дөрвөн улирлын цаг уур, асар өргөн уудам тал нутгийг мориор туулаад ирсэнтэй холбоотой шүү дээ" гэж ярилаа.
Нүүдэлчдийн агсаргын уламжлалд 3000 гаруй жилийн хугацаанд төдий л онцын өөрчлөлт гаралгүй XX зууны үетэй залгасан гэж үздэг аж. Үүнийг тэдний эрхэлж байсан аж ахуйн нийтлэг байдалтай холбон ойлгодог байна. Агсарга бүсний онцлог нь аливааг дүүжилж, бэхэлж тогтоох зориулалттай, мөн морь унахад доргихоос, аяншиж ядрахаас хамгаалдаг байна.