ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа жагсаал цуглааныг мэдэгдэж бүртгүүлэх үйл явцтай холбоотой хүний эрхийн асуудлыг тайлбарлалаа.
Тэрбээр “Ардчилсан улсад жагсаал цуглааныг урьдчилан мэдэгдэх нь тухайн эрх чөлөөг хэрэгжүүлэх арга хэрэгсэл гэж үздэг. Төрийн захиргааны байгууллагад урьдчилан мэдэгдэж, зохицуулалтын арга хэмжээ авахад мэдэгдэж болно. Үүнийг хүний эрхийг зөрчил гэж үзэхгүй, харин хүний эрхийг эдлүүлэх хөшүүрэг болж оршдог гэсэн үг.
Харин аяндаа үүссэн, жижиг хэмжээтэй, тайван жагсаал, цуглааныг бүртгүүлээгүй гэдэг шалтгаанаар хууль бус гэж үзэх нь хүний эрхэд нийцэхгүй. Нийгмийн хэв журамд ноцтой гажуудал үүсгэхгүй жагсаал цуглааныг хэвийн байдлаар үргэлжлүүлэх, жагсагчдыг хамгаалах нь олон улсын гэрээгээр Засгийн газрын хүлээсэн үүрэг юм” гэв.