“Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” сарын аян эхэлжээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” сарын аяныг өчигдрөөс эхлүүллээ.
Хэрэглэгч чанар, аюулгүй байдлыг хангасан бараа хэрэглэх, мэдээлэл авах эрхийг хангах, сонголт хийх нөхцөлийг бүрдүүлэх, үүнтэй холбоотой хууль тогтоомж, стандартыг мөрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, эрчимжүүлэхэд аяны гол зорилго чиглэж байгаа юм.
Аяны хүрээнд импортлогчид, дотоодын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэний борлуулж буй бараа бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгын мэдээлэл нь
Өрсөлдөөний тухай,
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай,
Зар сурталчилгааны тухай хууль
“Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага” MNS6648:2016 стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийнэ.
Зах, худалдааны төв, хүнсний дэлгүүр болон тэдгээрт бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчдийг хамруулна. Мөн гарсан зөрчлийг арилгаж, цаашид тухайн зөрчлийг дахин гаргахгүй байх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хэрэглэгчдэд хэрэглээний боловсрол олгох, хэрэглэгч, худалдагч, нийлүүлэгчийн хариуцлага, хяналтыг сайжруулах арга хэмжээ авна гэж ШӨХТГ-аас мэдээлэв.