БНХАУ дээд түвшний албан тушаалтнуудаа эдийн засгийг дэмжих багц арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавиулахаар таван муж руу илгээлээ.
Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Засгийн газар эдийн засгийн өсөлтийг дэмжих 19 зүйл бүхий нэг их наяд юанийн багц арга хэмжээг танилцуулсан юм. Энэ үеэрээ багцын хэрэгжилтэд хяналт тавих багийн үүргийг онцолж байв.
Энэ онд цар тахлын хөл хорио, үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралын улмаас БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байгаа аж.
БНХАУ эдийн засгийн өсөлтийг таван хувьд хүргэх зорилт тавиад байна. Харин шинжээчид өсөлтийн төсөөллөө 3.5 хувь болгон бууруулаад байгаа юм.
Э.Мишээлт