Экологийн цагдаагийн албаны алба хаагчид 2023 оны эхний гурван сарын байдлаар хууль бусаар ан агнах 42 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тэдгээрийн нэг нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн шалган нэвтрүүлэх постоор Ховор амьтны жагсаалтад орсон Алтайн хойлог шувууг агнаж, 13 ширхэг шувууг хууль бусаар худалдан борлуулах зорилгоор тээвэрлэсэн, хадгалсан 10 холбогдогчтой гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Ховор ан, амьтныг хууль бусаар агнасан тохиолдолд:
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5400-27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.
Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дэх хэсэгт “...амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ”-гээр нөхөн төлүүлэхээр заасан байдаг хэмээн Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв.