Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг танилцуулах уулзалтыг Соёлын төв ордонд зохион байгууллаа.
-УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Нийгмийн даатгал бол татварын мөнгө биш. Ард түмний татварыг яаж төрийн үйлчилгээ болгохыг улс төрчид шийддэг.
Нийгмийн даатгал гэдэг бол хөдөлмөрлөж буй хүмүүсийн хөдөлмөрлөх боломжгүй болсон үедээ эдийн засгийн эрх чөлөөтэй байхыг батлах нэг хүчин зүйл. Гэтэл энэ үндсэн чанар алдагдсан. Нийгмийн даатгал төлөхөөр дундаас нь улс төрчид “идэж, уух” вий гэх айдас нийгэмд бий. Төсвийн нэг хэсэг юм шигээр нийгмийн даатгалын мөнгийг баталж, улс төрчид үүнд гар дүрэх гэдэг аюул байдаг. Нийгмийн даатгалыг хөдөлмөр эрхэлж буй хүн, бизнес эрхлэгч л төлдөг.
ТЭТГЭВРИЙН НАСЫГ НЭМЭХ АСУУДЛЫГ БИД ДЭМЖИХГҮЙ
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Энэ хууль улс орны нийгмийн хамгааллын суурь болж, хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн баталгааг бий болгож, эрсдлийг даатгадаг маш чухал хууль.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо даатгуулагчдыг төлөөлөх хамгийн том олон нийтийн байгууллага. Иймээс уг асуудалд голлох байр суурьтай оролцож буй.
Сүүлийн арван жил тэтгэврийг өвлөх асуудлыг хөндөж, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт шахан шаардаж байж оруулсан. Даатгал төлөгч тэтгэврээ өөрөө авч чадахгүйд хүрэхэд үр хүүхэд, хань ижилд нь өвлүүлдэг байвал сэтгэл хангалуун байна.
Харамсалтай нь, манай нийт эрчүүдийн 50 хувь нь 60 насанд хүрэхгүйгээр буюу тэтгэврийн нас хүрэлгүй нас бардаг гэх Хүн ам, статистикийн судалгаа бий.
Гэтэл уг хуулийн төсөлд эрэгтэй, эмэгтэй тэтгэврийн насыг 65 болгох, хөдөлмөрийн хүнд нөхцөлийг авч хаях тухай тусгасан байна” хэмээлээ.
Түүний дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
-Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Долгор:
-Нийгмийн даатгалын багц хуулийн 5.1.5-д Хөдөлмөрийн хүнд нөхцөлийг 2029 он хүртэл хэрэгжүүлэн хүчингүй болгохоор тусгасан. Энэ заалтыг эсэргүүцэж байгаа юм.
Эрчим хүчний салбарт 17000, уул уурхайн салбарт 60000 хүн ажиллаж байна. Энэ нь нийгмийн даатгал төлдөг албан журмын даатгуулагчдын 6,8 хувийг эзэлж байна. Манай салбарт ажиллагсдын хүйсийн бүлгийг авч үзвэл илүү тодорхой болно. Тухайлбал, 77 хувь нь эрэгтэйчүүд байдаг. Гэтэл эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс даруй 10 жилээр богино байна. мөн эрэгтэйчүүдийн 50 орчим хувь нь л тэтгэвэрт гарч байна. Тэгэхээр 6,8 хувийн 70 хувь нь л тэтгэвэрт гарах боломж бүрдэж байгаа юм.
Нийгмийн даатгалын багц хууль даатгуулагч нарт ээлтэй байх гол зорилгоо умартаад даатгуулагч нарт хуримтлал, мөнгөн сан бүрдүүлж буй мэтээр өөрчлөлт хийж байгаад харамсалтай байна.
-Дорноговь аймгийн “Чандмань-Илч” дулааны станцын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Цогоо:
-Хүнд нөхцөлийг хасах талаарх асуудалд үзэл бодлоо илэрхийлэхээр өнөөдөр ирлээ. Бодит нөхцөл сайжраагүй байгаа тохиолдолд хөрсөн дээр буугаагүй ийм шийдвэр гаргаж болохгүй. Манай “Чандмань-Илч” дулааны станц 36 жилийн түүхтэй. Гэтэл зуухны ажилчдаас тэтгэвэрт гарсан хүний тоо 20 хүрэхгүй байна.
Тус уулзалтад 21 аймгийн 300 гаруй төлөөлөл цахимаар, 300 орчим эвлэлийн гишүүн биечлэн оролцлоо.