Манай улсад жил бүрийн арван нэгдүгээр сарын 1-ны өдрийг “Үндэсний өгөх өдөр” болгон тэмдэглэдэг. Тус өдрийг тохиолдуулан Цус сэлбэлт, судлалын үндэсний төв, Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, Монголын Улаан загалмай нийгэмлэг хамтран авлагагүй, донорын эгнээг өргөтгөх сэтгүүлчдийн сургалт зохион байгуулав.
Улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний нөөц аюулгүй байдлыг хариуцдаг 140 эмч, мэргэжилтэн бий. Цусны аюулгүй байдал, нөөц хадгалалт тухайн улсын үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Тус төвөөс хүн амын дунд цусны донорын талаарх мэдлэг, хандлага, дадал ямар байгааг судалжээ.
2016 онд иргэдийн мэдлэг 40 хувьтай байсан бол 2019 он гэхэд 60 хувь болж өссөн байна.
Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ 2013 онд 39811 нэгж байсан бол 2021 онд 55720 болж өсжээ. Өдөрт дунджаар 130-150 орчим цус цуглуулж, цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангадаг аж. ЦССҮТ энэ оны эхний арван сарын байдлаар төлөвлөгөөгөө 100 хувь гаруй хувьтай биелүүлжээ.
ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр “Олон улсын туршлагаас харахад эрүүл мэндийн, цус сэлбэлт судлалын асуудлуудад хэвлэл мэдээллийн салбар онцгой ач холбогдолтой. Манай байгууллага жилээс жилд үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгож, гадны туршлагуудыг нэвтрүүлж байгаа ч судалгаанаас харахад хүн амын дунд энэ талын ойлголт, мэдээлэл хязгаарагдмал байна. Бидний зайлшгүй хамтрах салбар бол хэвлэл мэдээлэл. Тиймээс зөвхөн өнөөдөр гэлтгүй улиралд нэг удаа сэтгүүлчдийг цуглуулж, мэдээ мэдээлэл, бодит нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага зэргийг хэлэлцүүлдэг.” гэв
Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооны үүсгэн байгуулагч Б.Ундрах “Олон улсад эрүүл мэндийн чиглэлийн мэргэшсэн сэтгүүлчдийн холбоонууд бие даасан, хараат бус байдлаар оршиж, Засгийн газрын эрүүл мэндийн бодлогод хөндлөнгөөс хяналт тавих, дэмжин туслах, зөвлөх үүрэгтэй ажилладаг” гэв.