Монгол улсад төдийгүй Дэлхий нийтийн хувьд сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал тулгамдсан асуудал болсоор байна.
Учир нь цар тахал, дайн, үймээн самуун болон эдийн засгийн хямрал зэрэг асуудлууд нь сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөө, таагүй үр дагавруудыг үзүүлсээр байна. Үүний тухай цөөн хэдэн тоон мэдээг дурдвал:
- Дэлхий даяар 1 тэрбум хүн сэтгэцийн болон зан төлөвийн эмгэгээс болж зовж, шаналж байгаа бөгөөд 75% нь ямар нэгэн эмчилгээ, анхаарал халамж авч чадахгүй байсаар байна. (ДЭМБ., 2021)
- Дэлхий дахинд 1 сая хүн амиа егүүтгэж байгаа бөгөөд 15-29 насны залуусын дундах зонхилох шалтгаан болж байна. Монгол улсын хувьд жилд дунджаар 411 хүн амиа егүүтгэж байна. (Өнөрмаа, Б., 2017)
- Улс орнууд ҮНБ-нийхээ 3-4 хувийг “Сэтгэл зүйн эрүүл мэнд”-ийг дэмжихэд зарцуулдаг. (ДЭМБ., 2020) Ковид-19 цар тахал гарснаас хойш улс орнуудын “Сэтгэл зүйн эрүүл мэнд”-ийн хэрэгцээ шаардлага 93%-иар өссөн байна. (ДЭМБ., 2021)
- 21-р зууны түгээмэл өвчлөлүүдийн дунд архаг болон халдварт бус өвчнүүд (Benziger, Roth, & Moran, 2016) тэргүүлэх байр суурь эзэлж байгаа бол сэтгэцийн эмгэг өвчлөлүүд удаах байрыг эзэлж байна. (Whiteford et al. 2013)
Дээрх үндэслэлээс харахад сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарахгүй бол асуудал илүү ихээр бий болох, хор уршиг нь нэмэгдэх эрсдэлтэй байна. Иймээс хувь хүн бүр өөрсдийн уур бухимдал, стресс, нойргүйдэл, түгшүүр зэрэг асуудлыг зөвөөр шийдвэрлэх дадалд суралцахын тулд сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай ойлголттой байж, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаардаг байх шаардлагатай байна.
Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд 2020 оны 6-р сараас хойш Оптимал Эн Макс ХХК-ийн Positive_DADAL төслийн хамт олон инстаграм, фейсбүүк, youtube сошиал сувгуудаар тасралтгүй нийгэмд сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай зөвлөмж, зөвлөгөө, сонирхолтой мэдээллийг хүргэсээр ирсэн.
Харин 2022 онд дан ганц сошиал сувгаар бус бүх хүнд зориулсан “Mental Health for ALL” буюу Сэтгэл зүйн эрүүл мэндийг бүгдэд олон нийтийн арга хэмжээг 4-р сарын 16-нд Монголын Хүүхдийн Ордонд зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээнд оролцсоноор:
- Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар суурь ойлголтыг авах
- Сэтгэл, тархи судлалын шинжлэх ухааны салбаруудын ололт, амжилттай танилцаж өдөр тутмын амьдралдаа ашиглах аргачлалуудтай танилцах
- Амьдралын чанараа дээшлүүлэх боломжит шийдлүүдийг сонсох
- Монголчуудын сэтгэлгээний болон сэтгэл зүйн хэв маягийн онцлогтой танилцах
- Сэтгэл судлал болон тархи судлалын салбар бусад шинжлэх ухааны салбарууд, технологитой хэрхэн уялдаж практик ач холбогдолтой үр дүн гаргаж буй талаар мэдлэг, мэдээлэл авах
- Өөрийн болон бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хэрхэн ялгаж таньж, хүлээн зөвшөөрөх талаар ойлголт авах
Эвентийн талаарх мэдээлэл авах: https://www.facebook.com/events/379118800476710
Positive DADAL инстаграм хаяг: https://www.instagram.com/positive_dadal/
Positive DADAL facebook хаяг: https://www.facebook.com/PositiveDadal