Европын холбоо, АНУ ОХУ-ын банкуудыг SWIFT системээс гаргах зөвшилцөлд хүрсэн юм.
Ингэснээр ОХУ-ын үйл ажиллагааг олон улсын хэмжээнд тодорхой хүрээнд хязгаарлаж чадна гэж үзжээ. Учир нь ОХУ байгалийн хий, шатахууны экспортоор дамжуулан SWIFT системтэй холбогддог. Гэвч дээрх шийдвэр ОХУ-тай хамтран ажилладаг, барууны компаниудад сөргөөр нөлөөлж болзошгүй. Иймд Францын Сангийн сайд ОХУ-ыг энэ системээс гаргасан нь хамгийн сүүлд л авах ёстой алхам хэмээн мэдэгдэж байсан юм.
SWIFT систем гэж юу вэ?
Энэ систем мөнгийг хил харгалзахгүйгээр, нэг газраас нөгөөд шилжүүлдэг, олон улсын санхүүгийн дэд бүтэц юм. Англиар "Society for Worldwide Interbank Financial Telecommunication" буюу олон улсын банк хоорондын санхүүгийн харилцааны нэгдэл гэсэн утгаттай.
Эдийн засгийн хоригт өртсөн, оросын бүх банкийг эхний ээлжид дээрх системээс хасна. Европын холбооны комиссын дарга Урсула вон дер Лэйэн “Бид ОХУ-ын Төв банкны хөрөнгүүдийг царцаан, хөдөлгөхгүй болгосноор ОХУ-ыг зогсооно” гэжээ. Ингэснээр Оросын төв банкны хөрөнгийг шилжүүлэх боломжгүйд хүрэх юм.
Мөн Европын холбооны улсууд Путинтэй ойр харилцаатай байдаг, оросын чинээлэг иргэд мөнгөн төлбөр төлж, Европын иргэн болдог байдлыг эргэн харна гэв. Чинээлэг иргэд өөртөө болон гэр бүлдээ оршин суух эрх амархан худалдан авахыг “алтан паспорт” гэж нэрлэдэг юм.
1973 онд байгуулсан энэ системийн төв Брюсель хотод байрладаг, дэлхийн 200 улсын 11 санхүүгийн байгууллагыг нэгтгэжээ.
SWIFT бидний мэддэг уламжлалт банкнаас ихээхэн ялгаатай. Хэрэглэгчид шилжүүлж буй мөнгө данснаас гарч, нөгөө данс руу орсныг илтгэн, бодит цагийн горимоор мессеж илгээн мэдэгдэг систем юм.
Энэ систесээс өдөрт 40 сая орчим мессеж илгээдэг. Үүний 1/100-ээс илүү хувь ОХУ-тай холбоотой төлбөрүүд хэмээн таамаглаж байна. Компаниуд,Засгийн газар хооронд өдөр бүр хэдэн тэрбум ам.доллараар хэмжих мөнгийг энэ системээр шилжүүлдэг байна.
SWIFT-ийг хэн хянадаг вэ?
Ганц байгууллага олон улсын, төлбөрийн системийг хянах нь эрсдэлтэй, монопол тогтооно гэж үзэн, АНУ, Европын банкууд хамтран энэ системийг үүсгэсэн. Нийт хоёр мянган банк, санхүүгийн байгууллага сүлжээг хамтран эзэмшдэг.
Брюсель хотод төв нь байршдаг тул Бельги, АНУ, Их Британи гэх мэт дэлхийн томоохон Төв банкууд сүлжээг хянадаг. SWIFT гишүүдийнхээ олон улсын гүйлгээг найдвартай хийх үүрэгтэй. Талуудын хооронд ямар нэг маргаан гарвал аль ч талыг хамгаалдаггүй дүрэмтэй.
Гэвч 2012 онд Ираныг цөмийн зэвсэг хөгжүүлж байна хэмээн буруутгасны дараа тус улсыг энэ сүлжээнээс хасжээ. Үүний уршгаар Иран газрын тосны экспортын орлогынхоо талыг, гадаад худалдааны орлогынхоо 30 хувийг алджээ. Харин
SWIFT энэ шийдвэрт оролцоогүй, энэ нь Засгийн газруудын хамтын шийдвэр байсан гэсэн юм.
ОХУ-ыг мөн энэ системээс гаргаснаар тус улсын компаниуд гадаад төлбөр тооцоогоо хурдан хийх боломжгүй. Газрын тос, байгалийн хийнээс гадна ОХУ их хэмжээний газар тариалангийн бүтээгдэхүүн экспортолдог. Эдгээрийн орлого буурна. Иймд банкууд нэг бүрчлэн өөр хоорондоо холбоо тогтоож, шилжүүлгийг хийдэг болно. Энэ нь хугацаа шаардаж, зардлыг нэмэх тул Оросын засгийн газрын орлого буурна.
2014 онд орос цэргүүд Крымд нэвтрэхэд энэ системээс гаргах, эсэх талаар хөндөж байжээ. ОХУ хариуд нь ийм шийдвэр гарвал дайн зарлаж байна хэмээн хүлээн авна гэж мэдэгдсэн юм.
Үүний дараа ОХУ “МИР” буюу дэлхий гэж нэрлэсэн, олон улсын төлбөрийн системийг өөрсдөө бүрдүүлжээ. Гэвч энэ системийг маш цөөн улс хэрэглэдэг .
БАРУУНЫ ОРНУУД ОРОСЫГ ЭНЭ СИСТЕМЭЭС ГАРГАХ, ЭСЭХЭД ЯАГААД ЭРГЭЛЗЭВ?
ОХУ Европын хамгийн том байгалийн хий нийлүүлэгч. Өөр эх үүсвэрээс байгалийн хий авах амаргүй. Мөн сүүлийн саруудад Европт байгалийн хийн үнэ ихээхэн өссөн.
Иймд Европын удирдагчид хийн үнэ өсөхөөс болгоомжилж байв. Мөн зарим удирдагч ОХУ-ыг төлбөр тооцооны системээс гаргаснаар олон улсын санхүүд эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй гэсэн юм.
Харин ОХУ-ын Сангийн сайд асан Алексей Кудрин “Биднийг SWIFT-ээс гаргаснаар оросын эдийн засаг 5 хувиар агшина” гэжээ.
Мөн дээрх шийдвэр оросын эдийн засагт удаан хугацаагаар нөлөөлөхгүй гэж зарим мэргэжилтэн үзэж байна. Учир нь Оросын банкууд БНХАУ (өөрийн төлбөрийн системтэй) болон Оросын эсрэг хориг аваагүй улсуудын банкаар дамжуулан шилжүүлэг хийх боломжтой. Америкийн Конгресийн зарим гишүүн энэ шийдвэрийг аль эрт авах санал гаргасан ч Ерөнхийлөгч Жо Байден бусад талуудад ч уршигтай хэмээн хүлээн аваагүй байна.
Эх сурвалж: BBC