Нийслэл хот маань хуучнаа бодоход нийтийн ариун цэврийн хэд хэдэн газартай болсон. Иргэд өмнө нь цайны газар, энд тэндэхийн албан байгууллагын бие засах газрыг “царайчилж” ордог байсан цаг өнгөрсөн ч аргаа барсан үед тэр бүр олддоггүй талаар иргэд шүүмжилдэг. Нийслэлд дунджаар 23-25 нийтийн бие засах газар байдаг. Тэгвэл нийтийн бие засах газраар зөв зохистой үйлчлүүлэх соёлын талаарх зөвлөгөөг хүргэе. Эдгээр нь мөн томоохон дэлгүүр, худалдааны төв, байгууллагын 00-д баримтлах соёл гэдгийг дурдах илүүц биз ээ.
Алхам 1: Өөрт ойр ариун цэврийн газрыг олоорой
Бүгд л ухаалаг утас хэрэглэдэг болсон энэ цагт Google map (Гүүглийн газрын зураг) ашиглан “Нийтийн бие засах газар” хэмээн хайлт дээр бичихэд танд ойр бие засах газрыг санал болгох болно. Эсвэл ойролцоох үйлчилгээний газрын ажилтнаас лавлаж болно. Гэхдээ яаралтай орох шаардлагатай байгаа бол мэдээж танд хамгийн ойр байгаа зочид буудал, номын дэлгүүр, кафе, рестораны ариун цэврийн өрөөг ашиглаж болох юм.
Алхам 2: Халдвар хамгааллын дэглэмээ баримтлах
Хаалганы бариулаас эхлээд ямар ч гадаргуу дээр шууд хүрэхгүй байхыг хичээ. Хүмүүсийн 95 хувь нь гараа зөв угаадаггүй тул төрөл бүрийн вирус (суулгалт, бөөлжилт үүсгэдэг эсвэл коронавирус), гепатит А зэрэг өвчин авах эрсдэлтэй. Тиймээс хэрэв та бээлийгүй бол хаалганы бариул, ус татах товч (бариул) гоожуурын бариулд алчуур, ороолт, сальфетка, ханцуйгаа ашиглан хүрээрэй.
Алхам 3: Гэнэтийн зүйлд хэзээд бэлэн яваарай
Мэдээж нийтийн бие засах газарт төлбөрөө төлж ороход танд хэрэг болох ариун цэврийн цаас зэргийг өгдөг. Хэрэв гэнэт гэдэс базлах гэх мэт тохиолдолд ресторан, албан байгууллагын 00-д хэзээ ч орж магадгүй гэдэг бэлэн байдлаа тооцоолон халаасандаа, цүнхэндээ үргэлж хуурай болон нойтон сальфеткатай явж байхыг хичээгээрэй.
Алхам 4: “Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” хэмээх сануулга улиг болсон ч үүнийг хэзээд санах хэрэгтэй
Ариун цэврийн өрөөний суултуур дээр яаран суухаасаа өмнө хараарай. Ямар нэгэн шингэн зүйл байгаа эсэхийг нягтал. Тиймээс 00 орохоосоо өмнө ариун цэврийн цаасаа хангалттай авч ороон, суудлаа арчаарай. Мөн шүршдэг жижиг спирт цүнхэлж явдаг бол шүршиж халдваргүйжүүлэхэд илүүдэхгүй. Мэдээж заавал усыг нь татах хэрэгтэй. Мөн тагийг нь таглах шаардлагатай ба ингэснээр элдэв үнэр гарах, агаарт нян бактери дэгдэхээс сэргийлнэ. Яг л тань шиг үйлчлүүлэх дараагийн хүний тухтай байдлыг бодолцон цэвэрхэн, соёлтой үйлчлүүлээрэй.
Алхам 5: Гараа заавал угаах
Энэ бол хамгийн чухал хэсэг. Ямар ч тохиолдолд бие зассаны дараа гараа угааж хэвшээрэй. Хэрэв ариун цэврийн өрөөнд савангийн автомат сав, автомат усны цорго, цаасан алчуур зэрэг байх нь тохиромжтой ч манай ихэнх нийтийн 00-д энэ нь байдаггүй. Тиймээс та гараа угаахдаа цоргод хүрэхгүйг хичээн тохойгоо ашиглах, цаас жийрэглэн хүрч нээж, хаагаарай. Зарим нь усаар булхаж угаасныг хангалттай гэж үздэг ч судалгаагаар гараа савандаж угаах нь суулгалттай холбоотой нас баралтын 50 хувийг бууруулдаг байна. Хэрэв ариун цэврийн өрөөнд саван байхгүй бол гар ариутгагч хэрэглээрэй.
Алхам 6: Гараа арчих
Ариун цэврийн өрөө нь автомат хатаагчтай бол сайн ч дотор нь нян бактери цугласан, хүчтэй үлээхэд тэдгээр нь агаарт дэгддэгийг судалгаагаар тогтоосон байдаг. Тиймээс ариун цэврийн цаас ашиглан арчих эсвэл бэлэн байдалдаа авч явдаг сальфеткаар арчаарай. Хэрэв үнэхээр юу ч байхгүй бол хувцсандаа хөнгөн арчиж болно. Мэдээж арчсан цаасаа хогийн саванд хийнэ гэдгийг энд сануулах нь илүүц биз. Ариун цэврийн өрөөнөөс гарахдаа хаалганд хүрэлгүйгээр гарахыг хичээгээрэй. Шаардлагатай бол ариун цэврийн өрөөнөөс гарсны дараа гар ариутгагч хэрэглээрэй.