Дэлхийн түүхэд тавдугаар сарын 12-д болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.
1937 оны тавдугаар сарын 12. Зургаадугаар Жорж Британийн хаан болов
Хатан хаан Викториагийн зээ Тавдугаар Жорж болон Текийн хунтайжийн охин Мэри нарын хүү зургаадугаар Жорж 1937 оны тавдугаар сарын 12-д Их Британийн вант улсын хаан болжээ.
Эзэн хааны тэнгисийн цэрэгт алба хааж, Кембрижийн их сургуулийг төгссөн тэрээр Йоркийн гүн болсон бөгөөд Стратморын 14-р гүнгийн бага охин Элизабеттай гэрлэж хоёр охин төрүүлсэн.
Түүний том охин хоёрдугаар Элизабет өдгөө Их Британийн хатан хааны албыг хашиж байна.
1949 оны тавдугаар сарын 12. ЗХУ Баруун Берлин дэх бүслэлтээ цуцлав
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Зөвлөлт холбоот улс Баруун Берлинд 11 сарын турш тогтоосон бүслэлтээ 1949 оны тавдугаар сарын 12-д цуцалжээ.
Дайн дууссаны дараа Германы баруун бүсийг удирдаж байсан Франц, Их Британи, АНУ Баруун Германыг байгуулсан бөгөөд үүнийг нь эсэргүүцсэн ЗХУ 1948 оны зургаадугаар сард Берлиний баруун хэсэгт бүслэлт тогтоосон.
Улмаар Баруун Берлиний хүнс, хангамж зогссон бөгөөд Их Британи, АНУ-аас 14 сарын хугацаанд 278 мянган удаагийн нислэгээр 2.3 сая тонн хангамж нийлүүлж байв.
2008 оны тавдугаар сарын 12. Сычуаний газар хөдлөлт
БНХАУ-ын төвийн уулархаг бүсэд байрлах Сычуань мужийн Дузянъянь хотын ойролцоо 2008 оны тавдугаар сарын 12-д 8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энэтхэг-Австрали болон Евро-Азийн тектоник хавтангийн мөргөлдөөнөөс үүссэн газар хөдлөлт мужийн төв Чэнду хотоос баруун хойд зүгт 80 км-ын алсад 19 км-ын гүнд болсон байна.
Газар хөдлөлтөөс үүдсэн гамшгийн улмаас 375 мянган хүн гэмтэж, 90 мянган хүн нас барсны 5300 нь хүүхэд байжээ.