Дэлхийд өрсөлдөх Монгол агуулгыг бүтээх зорилготой "МОНГОЛ КОНТЕНТ" ХХК Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 болон хэвлэл мэдээллийн салбарын ISAS MEDIA 9001:2016 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн. Баталгаажуулалтын гэрчилгээгээ өнөөдөр /2022.06.21/ албан ёсоор гардлаа.
Стандарт баталгаажуулалтын аудитыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Үндэсний итгэмжлэлийн байгууллага Deutsche Akkreditierungsstelle (DAkkS)-ийн ОХУ дахь итгэмжлэгдсэн түнш DQS Holding гүйцэтгэсэн.
Стандарт баталгаажуулалтын аудитын талаар DQS Holding баталгаажуулалтын байгууллагын төлөөлөгч, доктор Т.Индра "Бид 2021 оны арванхоёрдугаар сард "Монгол контент" ХХК-д долоон хоногийн турш ажиллаж, аудит хийсэн. Энэ компанийн хамт олон ISO 9001 болон хэвлэл, мэдээллийн байгууллагын төрөлжсөн ISAS MEDIA 9001 стандартын аудитад амжилттай оролцсон. Өөрөөр хэлбэл, аудитад тавигдах бүх шаардлага биелсэн гэдэг шийдвэр техникийн хорооноос гарсан. Өнөөдөр сертификатыг албан ёсоор гардуулан өгч байна.
ISO стандартын шалгуурт тухайн компани менежментээ зөв авч явж, бизнесээ амжилттай хөгжүүлж байна уу гэдгийг чухалчилдаг. Харин ISAS MEDIA 9001 бол тухайн редакц мэргэжлийн сэтгүүлзүй талаасаа хэрхэн ажиллаж байна вэ гэдгийг илүү анхаардаг.
"Монгол Контент" ХХК хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулж, мэдээ мэдээлэл бэлтгэдэг. Боловсруулж буй контент нь нийгэмд хэрэгцээтэй, үнэн зөв. Ажилчид нь мэргэжлийн ур чадвартай, хэрэглэгчдээс ирж байгаа санал, гомдлыг хурдан шуурхай хүлээн авч шийдвэрлэдэг гээд стандартад тавигдах бүх шалгууруудыг бүрэн хангаж чадсан учраас аудитад тэнцсэн" гэв.
"Монгол Контент" ХХК нь цахим сэтгүүлзүйд шинэ төрх, шинэлэг хэрэглээг нэмж GoGo.mn сайтыг 2007 онд уншигчдад танилцуулснаас хойш 15 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Мөн 2016 оноос хойш Z үеийнхэнд зориулсан медиа контентыг YOLO.mn, 2017 оноос сургуулийн өмнөх насны хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан боловсрол, хөгжлийн контентыг MAAMUU.mn цахим хуудсаар дамжуулан хүргэж буй төрөлжсөн цахим сувгийг хөгжүүлэгч компани юм.
Түүнчлэн ПР агентлагаараа дамжуулан албан байгууллагад маркетинг, сурталчилгааны цогц үйлчилгээг хүргэхийн сацуу дуу хөгжмийн дистрибьюшн үйлчилгээ, албан байгууллага хамт олны хурал цуглаан, баярын цэнгүүн зэргийг мэргэжлийн түвшинд зохион байгуулж ажилладаг.
Бас нэг дурдахгүй өнгөрч болохгүй үйлчилгээ бол дүрийн бизнес. Энэ салбарт 6-12 насныханд “Ногун” брэнд дүрийг бий болгосон төдийгүй хүүхэд бүрийн найз, шимтэн үздэг “Маамуу” брендийн Аами, Таами дүрүүдийг хөгжүүлэх үндэсний төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Бид цаашид үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж 2022 онд Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 270001 стандартыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Дижитал эрин үед энэ стандарт хамгийн чухалд тооцогдож буй тул "Монгол контент" ХХК-ийн хамт олон сэтгүүлчийн бүтээлийг, оюуны өмчийг, бусад хамтрагч байгууллагын мэдээллийг IT технологиор хамгаалах зэрэг олон ажил, ахиц дэвшлийг төлөвлөж байна.
Бид чанарын баталгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө хичээн ажиллах болно.