Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд ажиллажээ.
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 12 мянга гаруй хүүхэд байдаг. Тэдгээр хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх нь чухал юм. Иймд Эрүүл мэндийн сайд С.Энхболд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд Усан эмчилгээ, хөдөлгөөн засал,хэл засал, бариа засал, боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тус төв нь 189 эмч эмнэлгийн ажилчидтай, хэвтэн эмчлүүлэх 250 ортой, амбулаториор 280 гаруй хүнд үйлчлэх хүчин чадалтай.
Урт хугацаанд сэргээн засах тасгуудтай бөгөөд энэ тасагт хүүхэд хамгаалах газар, орон нутгийн хүүхэд хамгааллын газраас хүүхдүүд ирж эмчлүүлдгээс гадна өдрийн эмчилгээнүүд хийдэг. Өнөөдрийн байдлаар тус төвд 80 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, багш, сувилагч, ахуй засалч, хөдөлгөөн засалч хэл засалч, хөдөлмөр засалч зэрэг мэргэжилтнүүд дутмаг байгааг тус төвийн эмч нар салбарын сайдад уламжилжээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны төлөөлөлтэй уулзаж санал хүсэлтийг сонсов. Мөн тус төвд эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхийг холбогдох дарга нарт үүрэг болгожээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад илүү хялбар, чирэгдэл хүлээгдэлгүй болох юм хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.