Дэлхийн түүхэд зургаадугаар сарын 11-д болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.

1982 оны зургаадугаар сарын 11. “E.T. the Extra-Terrestrial” кино дэлгэцнээ гарав

34 настай залуу найруулагч Стивен Спилбергийн бүтээл “E.T. the Extra-Terrestrial” кино 1982 оны зургаадугаар сарын 11-д олон нийтийн театрт гарчээ.
Гэр бүл салалтаас үүдэн ганцаарддаг ч ер бусын уран сэтгэмжтэй хүүхэд байсан Спилберг өөрийн дурсамждаа суурилан кино зохиолын санааг гаргасан аж.
Зардлаа 70 нугалж ашиг олсон кино Оскарын наадмын 9 төрөлд нэр дэвшиж дөрвийг нь авсан бөгөөд өдгөө АНУ-ын Конгрессын номын санд хадгалагддаг.
1993 оны зургаадугаар сарын 11. "Юрийн галавын цэцэрлэг" буюу "Jurassic Park" кино нээлтээ хийв

Майкл Кричтоны 1990 онд гаргасан "Jurassic Park" зохиолоос сэдэвлэсэн ижил нэрт кино 1993 оны зургаадугаар сарын 11-д олны хүртээл болсон.
Хүн төрөлхтнөөс өмнө амьдарч байсан эрт үеийн үлэг гүрвэлүүдийг дэлгэцнээ амьдруулсан тус шинжлэх ухааны уран зөгнөлт кино дэлхий даяар алдаршиж гаргасан зардлаа 16 нугалсан орлого олжээ.
Түүнээс хойш 1997, 2001, 2015, 2018, 2022 онуудад шинэ ангиудыг бүтээсэн ба хүүхэд багачуудад шинжлэх ухаан, үлэг гүрвэлийн тухай мэдлэг олгодог сонгодог бүтээлд тооцогддог.
2010 оны зургаадугаар сарын 11. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Африкт болов

Олимпын дараа орох хүн төрөлхтний хамгийн том баяр цэнгэл хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд 2010 онд анх удаа Африк тивд болсон.
19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт зургаадугаар сарын 11-нд болсон ба зохион байгуулагч Өмнөд Африкийн шигшээ баг тус өдөр Мексикийн шигшээ багтай 1-1 харьцаагаар тэнцсэн юм.
Хөл бөмбөгийн бэлгэдэл болсон шилдэг дуунууд, өнгө төрхөөрөө өмнөх тэмцээнүүдээс ялгарах ДАШТ-д Испанийн шигшээ баг Нидерландыг 1-0 харьцаагаар хожиж анхны "Алтан дагина"-аа өргөсөн.