Монгол Улс энэ оны эхний таван сард нийт 1947 тонн адууны мах экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 62 хувиар нэмэгджээ. Энэ нь мөнгөн дүнгээр тооцвол 3.6 сая ам.долларын адууны махны экспортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 40 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болохыг Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас мэдээлсэн байна.
Энэ онд махны экспортын зах зээлийн тоо цөөрч байгаа аж. Учир нь Монгол Улс адууны махыг зөвхөн ОХУ руу экспортолж байгаа гэж Гааль, Татварын Ерөнхий газраас мэдээлжээ. Өнгөрсөн оны тавдугаар сараас БНХАУ, ОХУ, Казахстан улсад мах экспортолж байсан бол энэ онд Казахстанд экспорт хийгээгүй байна.
Мөн энэ оны тавдугаар сарын байдлаар БНХАУ-д гаргах үхрийн махны экспортыг зогсоож, анх удаа хонь, ямааны махыг худалдаалж эхэлжээ.
БНХАУ-ын мэргэжлийн хяналтынхан Монгол Улсын баруун бүсийн таван аймгийг шүлхий өвчингүй бүс нутаг гэж тогтоон “Мон Тува”, “Завхан хүнс групп”, “Монгол эко мийт” гэсэн гурван үйлдвэрт мах экспортлох зөвшөөрөл олгосон юм. Үүнээс “Мон Тува” компани Бургастайн боомтоор хонины мах экспортолж байна. Хэдий тийм боловч боомт хүртэлх дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй нь хүндрэл учруулж байгаа талаар мах экспортлогч компаниуд мэдээлжээ.
Т.Элиса