2016 оны УИХ-ын сонгууль ярих бичих зүйл цөөн ч гэсэн чанартай болж байна.
Энэ жилийн нэг онцлог нь бие даагчид онцгой өнгөлөг, хийморьтой байгаа явдал юм. Аргагүй шинэ үе иржээ гэж улсууд ярьж байна. Нэр дэвшигчдийн сурталчилгаа нэгнээсээ ялгарахгүй байгаа энэ үед С.Жавхлангийн морь унасан сурталчилгаа хүний анхаарлыг гойд татаж рэйтингий нь огцом өсгөсөн байна.
Үүний адилаар өөр нэгэн нэр дэвшигчийн сурталчилгаа анхаарал татаж байгаа нь НИТХ-ын төлөөлөгч сонгох 9-р тойрогт нэр дэвшигч Өөлдийн Мөнхбат.
Түүнийг эхэндээ хүмүүс марзганаж байна гэж бодож байв. Гэвч өдөр хоног өнгөрөх тусам хийж байгаа үйлдлүүд нь утга учиртай болж, сайтар төлөвлөсөн пиарын гүйцэтгэл болох нь харагдаж байна. Ингээд гэрэл зургуудаас нь сонирхоё.

Ө.Мөнхбат гэдэг энэ залуугаас өөр олон юм гарсны хоёр нь энэ. Бүх нэр дэвшигчид өөрсдийн зурагтай самбар хэвлүүлж байхад, Ө.Мөнхбат томоос том смайликтай улбар шар самбар хэвлүүлжээ. Үүнээс хэд хоногийн дара орсон усан борооны дундуур тэрээр байрнуудын дунд тогтсон усыг өмд гуталтайгаа туучиж хотын эрх баригчдад дорвитойхон сануулга өгөөд авлаа.
Нэр дэвшигчид нэгнийхээ уулзалт дээр очиж баяр хүргэн гар барьдаг, микрофоныг нь “зээлж” юм хэлдэг үзэгдлйиг Өөлдийн Мөнхбат эхлүүлсэн гэж болно. Тэрээр нэг тойрогт, УИХ-ын гишүүнээр нэр дэвшиж байгаа Ж.Энхбаярын уулзалт дээр анхлан зочилсноос энэ “моод” газар авчээ.
Өдөр бүр шинийг санаачлан, сонгогчиддоо маш ахицтай, хурдан танигдаж, хамгийн өндөр рэйнтингтэй буй энэ залуугийн ард Пиарын томоохон баг ажиллаж байгаа нь дамжиггүй байна.