Гаднынхны очих дуртай Жуулчны гудамж
Гитарын аялгуу галт тэрэгний дуутай сүлэлдэн сонсогдоно. Шөнийн харанхуй гадаа ноёлж, галт тэрэгний цонхоор юу ч үзэгдэхээ болилоо. Хажуугийн купенд тухлах 50 гаруй насны эмэгтэй “Би 40 жилийн өмнө Эрхүүд очиж байлаа.
Тэр үед Ангар мөрний эргээр ханатлаа зугаалж билээ. Одоо ямар болсон бол” хэмээн эртний дурсамжаа сэдрээв. Монголын олон залуусын оюутан насаа үдсэн газар бол Эрхүү хот. Тэдний сэтгэлд энэ хотын тухай дурсамж хадгалаастай. Хайр дурлал, адал явдал, баяр гуниг, алдаа оноо гээд бүгд.
Төв талбайд нь 1900 оны Эрхүү хотын архитектурыг бүхэлд нь тольдсон зураглал бий
Хоёр хоногийг галт тэргэнд яаж өнгөрөөнө хэмээн шантрах залуус байхад зарим нь Эрхүүд очиж оюутан насныхаа дурсамжийг сэргээнэ хэмээн сэтгэл нь хөдөлж буй нь илт. Ажлын таван өдрийн томилолт өвөртөлсөн залуус Эрхүү хотыг зорьж яваа нь энэ.
Унтаад сэрэхэд өглөө болох цаг хугацааг ашиглаж, орос залууст сонирхуулах тоглолтоо давтах саналыг багийн ахлагч С.Дэмбэрэл гаргав. “Морин хуур, цахилгаан гитар, касио хөгжмийн аялгуу хоршуулж орос дуу дуулна. Тэгэхээр сайн давтахгүй бол зөрөөд нэг л эвлэж өгөхгүй байгаа юм” хэмээн тайлбарлав. Бараг Улаанбаатараас Сэлэнгэ ортол галт тэргэн дотор бяцхан концерт боллоо.
Оросын цагаан хусхан хайрын аянд нахиалсан
Оюутан гэнэн залуу нас мөрөөдөл дунд цэцэглэсэн
Ангар мөрний зөөлөн долгио Вальсийн аянд хөвөрсөн
Анхны хайрын болзоогоо хүний нутагт үлдээсэн
Неужели прошла моя алая молодость
И почему то незабудетьсята весенная светлость
“Эрхүүгийн хавар” хэмээх энэ дууг тус хотод сурч байсан хүмүүсийн сэтгэлийг хэсэгтээ л хөдөлгөв.
Цаг хугацааг анзаарах сөхөөгүй ийн бужигнасаар нэг хоног өнгөрчихөж. Сэлэнгэ аймагт ирлээ. Эндээс гаалийн шалгалт давах гэж нэлээд саатав. Үндсэндээ зургаан цаг зогссоны эцэст цааш замдаа гарлаа. Монголын хилийг давахтай зэрэгцээд яагаад ч юм зам дагуух ой мод улам л өтгөн болоод байх шиг санагдана.
Ихэнх хэсэгтээ гандуу тачирхан ойтой байснаа цаашлах тусам ой мод нь өтгөрч, цэцэгс алаглан нүд баясгана. Галт тэрэгний дараагийн саатах цэг Наушки өртөө. Монголын гаалийг бодвол Оросын шалгалт хавьгүй амар аж. Гаалийн байцаагчид нь тусгай аппаратаар бүрэн хангагджээ. Купенд орж ирээд, тамгаа дараад өгөх нь аль аль талдаа чирэгдэлгүй, хамаагүй хялбар юм. Ийнхүү эл өртөөнд гурван цаг хэртэй жаг хийсний эцэст хөдөллөө.
Эрхүү хотын спорт цогцолбор
Галт тэрэгний цонхоор өтгөн ой, жижиг суурингууд жирэлзэн өнгөрнө. Төмөр зам дагуух тосгоны айл бүр л хашаандаа ногоо тарьсан харагдах нь буриадууд хэр аж ахуйч хүмүүс болохыг илтгэх мэт. Наушкиас Эрхүү орох замд Гусиное озеро буюу Галуут нуур хэмээх хойноосоо урагш сунаж тогтсон том нуур цэлийх аж. Энэхүү нуурын эргэн тойронд хэд хэдэн тосгон байх агаад загасчдын очих дуртай газрын нэг хэмээн мэдэх хүмүүс нь сонирхуулав.
Бараг үдэш болж байхад Улаан- Үд хотын барааг харлаа. Тус хотоос гарах замд урт дараалал үүсчээ. Ийн урт дараалалд зогсох машины олонх нь Монголын дугаартай.
ГОРОДОКИЙН ОЙН ТӨГӨЛ
Ийн зам зуурын сонин ажигласаар даваа гарагийн өглөө буюу тавдугаар сарын 16-нд зорьсон газартаа хүрэв. Эрхүүгийн галт тэрэгний буудлын байшин дээрх 1900 онд эхлүүлж, 1907 онд дуусгав гэсэн бичиг нүдэнд содон тусна. Ийм олон жилийн настай барилга хэрнээ яг л саяхан барьсан мэт үзэмжтэй аж. Залуусыг тоссон ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүү дэх Шинжлэх ухааны төвийн төлөөлөгчид биднийг гурван автобусанд хуваарилан суулгаж, байрлах газарт хүргэлээ.
Эрхүүгийн хавар үнэхээр гоё гэж манай оюутнууд сэтгэл догдлон ярьдаг. Үнэхээр ч тийм юм билээ. Өргөн цэлгэр гудамжны хоёр талаар цагаан цэцэгсээ дэлгэн ганхах өндөр сүрлэг буйлс модод, хивс дэлгэсэн мэт нов ногоон зүлэг гээд энэ хотод аль хэдийнэ хавар иржээ. Зарим нь Улаанбаатараар овоглосон гудамжинд байрлах жижиг зочид буудалд тухлахаар боллоо. 20-иод хүнийг оюутны дотуур байранд байрлуулахаар хуваарилав. Ингээд гурван тийшээ тарлаа.
Гуравдугаар группийнхнийг Галт тэрэгний буудлаас холгүйхэн орших “Три матрешки” зочид буудалд аваачсан юм. Энэ хэсэг бүхэлдээ Лермонтовын гудамжинд багтана. Замын шороо тоосноос салж, их үдийн 14.00 цагт албан ёсныхоо арга хэмжээнд оролцохоор Сибирийн салбарын Эрхүү дэх Шинжлэх ухааны төвийн байрыг зорилоо. Эл газар бидний байрласан газраас гурван автобусны буудал хэртэй газар байдаг.
Шинжлэх ухааны төвийн байрны зүүн талд нэлээд том талбайг хамарсан ойн төгөлтэй. “Академи городокийн ойн төгөл” эрдэмтдийн салхилдаг газар учраас хогийн сав, сандал гээд тохижилтод нь чамгүй анхаарчээ. Энэ төвд манай ШУА-ийн төлөөлөгчийн газрыг нээж, хоёрдугаар давхартаа тусгай өрөө гаргаж өгсөн аж. Гэвч цалингийн асуудлыг нь шийдэж чадахгүй байгаагаас одоогоор эзэнгүй байв.
ДҮНЗЭН БАЙШИНГААР ГОЁСОН ЖУУЛЧНЫ ГУДАМЖ
Лхагва гарагт бага хурлын төлөөлөгчид Эрхүү мужийн Шинжлэх ухааны номын сан гэсэн хаягтай өндөр шилэн барилгын долдугаар давхарт өнжив. Эл номын сангийн цонхоор Ангар мөрөн хийгээд хотын төвийнх нь байшингууд бүхэлдээ харагддаг юм байна.
Энэ өдөр цаг агаар тийм ч тааламжтай байсангүй. Бороо тасралтгүй шаагиж, Ангар мөрний долгио улам ч ширүүсэж буй харагдсан. Номын сангийн хөшиг нь хүртэл анхаарал татам юм. Эгнүүлэн өрсөн номын зураг бүхий хөшгийг манай залуус хараад “Ийм номын санд хэдэн өдрөөр ч хамаагүй сууж, ном унших юмсан” хэмээн дуу алдаж явлаа.
Номын сангийн хажууханд орчин үеийн барилгын загвараар барьсан спорт цогцолбор байрлана. Замын эсрэг талын модон дундаас цухуйх өндөр байшин мөн л номын сан аж. Хоёр ч том номын сан шинээр барьсан нь энэ аж. Хот төлөвлөлт, ногоон байгууламж гээд энэ хотоос Улаанбаатарын удирдлагуудад суралцах зүйл их байна. Орчин үеийн шилэн барилгуудыг Эрхүүгийн төв гудамжнаас хэн ч олж харахгүй. Харин тус хотын худалдааны гудамжнаас орос хэв маягийг хадгалсан бөмбөгөр оройтой байшингуудыг сонжиж болно. Залуус нь худалдааны гудамжиндаа тоглолт хийж, хэд гурван рубль олдог юм байна.
Гаднын зочдын хамгийн их очих дуртай газар нь Эрхүүгийн жуулчны гудамж. Урт өргөн гудамжаар кафе, ресторан гэсэн хаягтай дан болон хоёр давхар дүнзэн байшингуудтай. Байшин бүрийн үүдэнд тусгайлан зассан тайзан дээр орос үндэстний хувцастай хүмүүс баянхуур хөгжим тоглон бүжиглэж жуулчдыг баясгах юм. Хар хүрэн өнгөөр жигдрүүлэн будсан дүнзэн байшингууд нь эртний хэв маягаа хадгалж үлдсэнийг илтгэнэ.
ТАНИЛ НЭР
Сибирийн салбарын Эрхүү дэх Шинжлэх ухааны төвөөс 80 дугаартай автобусанд сууж 30 минут яваад хотын төв талбайд хүрнэ. Төв талбайн гол чимэг нь “Ангар” зочид буудал. Хүндтэй зочдоо энэхүү буудалд байрлуулдаг аж.
Эрхүүгийн төв талбайн дунд байрлах усан оргилуур иргэдийнх нь амарч тухлах газрын нэг бололтой. Хүмүүс эргэн тойрных нь сандалд пиг дүүрэн сууж харагдсан. Талбайн баруун өмнө хэсэгт 1900 оны Эрхүү хотын архитектурын зургийг байрлуулжээ. Энэхүү архитектурын зургаас хотын хаана, юу байдгийг хялбархан мэдэж болно.
Манай Улаанбаатарт ч хотынхоо хаана, юу байдгийг зургаар харуулаад, тайлбартай нь төв талбайдаа тавьчихвал Монголыг зорьж ирсэн жуулчдад хөтөч болох давуу талтай юм. Тэнд Улаанбаатар, Сүхбаатарын нэртэй гудамж бий. Танил нэртэй танихгүй гудамжнуудад хийц загвар нь хуучирсан намхан дүнзэн байшингууд эгнэн харагдана.
Бас хэдэн томоохон их сургууль байрладаг юм байна. Сургуулиудын эргэн тойронд ч өндөр модод найгана. Зарим гудамжинд хэсэг модон дундаас ганц байшингийн орой цухуйж харагдах нь яг л ойд зугаалж яваа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Нэг үгээр тодорхойлбол, Эрхүү ОХУ- ын ногоон хотуудын нэг аж.
ЖУУЛЧДЫН СОРОНЗ БАЙГАЛЬ ДАЛАЙ
Бямба гарагийн өглөө бид Байгаль далайг зорилоо. Хотынхоо зах руу шинэ байшингууд барьж харагдсан. Зам зуур хэд хэдэн жижиг суурин, ойн аж ахуй байна билээ. Ийнхүү Сибирийн хусан ойн дундуур хурдалсаар Эрхүүгээс 70 километрийн зайтай Байгаль далайд ирлээ. Өглөө эрт болоод ч тэр үү хүмүүсийн хөл хөдөлгөөн харьцангуй сийрэг байв. Зах хязгаар нь үзэгдэхгүй мэлтэлзэх цэнхэр далай хэдийнэ гэсчээ. Харин алсад дүнсийх уулсын орой дахь цасан бүрхүүл цагаан малгай адил үзэгдэнэ.
Автобуснаас буумагц “Музей үзэх хүмүүс 260 рубль төлөөрэй” хэмээн сануулав. Байгаль далайн эрэгт шинжлэх ухааны музей байгуулж, далайд амьдардаг загас, ургамал, шувуудыг танилцуулдаг болоод нэлээд удаж буй юм байна. Музейд омелиос эхлээд Байгаль далайн бүхий л төрлийн загасыг шилэн хоргонд хийсэн харагдана. Бас нуурын тогтцын зураглал, сээр нуруутан амьтан шувуудын чихмэлийг үзмэр болгон тавьжээ.
Сүхбаатар жанжны нэрэмжит гудамж Эрхүүд бий
Нэлээд том аквариум дотор сэлгүүцэх далайн гахай хүмүүсийн анхаарлыг ихэд татав. Гурван давхар энэхүү музейн хамгийн дээд давхарт нуурын судалгааны талаарх зургуудыг дэлгэн тавьсан байлаа. Нэгдүгээр давхрын баруун талд усан онгоцных шиг төмөр хаалга үзэгдэнэ. Энэ өрөө рүү орохын тулд нэмж мөнгө төлөх ёстой юм билээ.
“Музей доторх усан онгоц хэлбэртэй танхим руу орж, далайн гүнээр аялахыг хүсвэл 60 рубль нэмж төлнө” гэж хөтөч тайлбарлав. Гэхдээ энэ танхим бол ердөө “бяцхан заль”. Учир нь усан онгоц хэлбэртэй энэ өрөөнд ороход ханан дээр нь “0” километр гэсэн бичиг харагдана. Гэрлээ унтраасны дараа явж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх агаад цонхоор далайн гүний элдэв зураг жирэлзэн өнгөрнө.
Энэ үед ханан дахь самбарын тоо 1400 метрийн гүн рүү орлоо гэх мэтээр нэмэгдэж эхэлнэ. Ийм байдлаар хиймэл аргаар далайн гүн рүү оруулж, хүмүүст бяцхан бэлэг барьдаг гэж хэлж болно. Манай Хөвсгөл далай ч гэсэн эрэг дээрээ ийм музей нээчихвэл боломжийн орлого олоод л байхаар юм билээ.
Далайн эрэг дагаад бэлэг дурсгал чулуун зүүлт, эдлэл зардаг газрууд бий. Барааных нь ханш тийм ч хямд биш. Усан онгоцоор аялахыг хүсвэл 250 рубль. Хятадын далайтай газруудыг бодвол усан онгоц, музейн үнэ нь харьцангуй хямд санагдсан. Энд бид ердөө ганцхан цаг болоод л буцсан. Өдийд Байгаль далай тийм ч дулаан биш байв. Амралтын өдрүүдэд оросууд өөрсдөө их очдог юм байна.
Биднийг буцаж явахад Эрхүүгээс Байгаль руу явдаг зам битүү түгжирсэн байлаа. Тав хоногийн турш Эрхүүд чуулсан залуу судлаачид бямба гарагийн оройн 21.00 цагт галт тэргэнд суусан юм. Өндөр сүрлэг гуалиг хус модод, буйлсынхаа цагаан цэцэгсээр гоёсон Эрхүү хот алсран бүдгэрсээр ард үлдэв.
Б.Гандолгор