Америкийн харилцаа холбооны томоохон тоглогчдын нэг Verizon өнөөдөр Yahoo-г худалдан авах гэж байна. Нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснээр өнөөдөр Нью Йоркийн хөрөнгийн биржийн арилжаа эхлэхэд компаниуд албан ёсоор мэдэгдэл хийх аж.
Хэрэглэгчид интернетийг зөвхөн Yahoo-гоор төсөөлдөг байсан цаг саяхан. Гэвч энэ уудам ертөнцөд өчигдөр гаргасан шинэ санаа маргааш хэний ч тоохгүй зүйл болох нь бий.
Yahoo-ын удирдах зөвлөл өөрсдийн интернетэд суурилсан цөм бизнесүүд болон үл хөдлөх хөрөнгийн худалдааг 4,8 тэрбум ам. доллароор зарах тохиролцоонд хүрчээ.
Харин Alibaba-д оруулсан 41 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалтаас ашиг хүртэх, Yahoo Japan болон зарим нэг зохиогчийн эрх зэрэг нь Yahoo-ийн хувьцаа эзэмшигчдийн халаасанд үлдэх юм.
Энэхүү худалдан авалтын үр дүнд Verizon-ын өнгөрсөн жил худалдан авсан AOL-ын үйл ажиллагаа эрчимжиж хайлт, цахим шуудан, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд оролцох оролцоо нэмэгдэнэ.
Стэнфордын их сургуулийн хоёр оюутан Жерри Ян, Девид Фило нарын 1994 онд байгуулсан Yahoo эхний жилүүддээ интернетэд ноёлж байсан хэдий ч Google, Facebook зэрэг томчуудын тоосонд дарагдсаар уджээ.