Замын цагдаагийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын замын цагдаагийн нэгж, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Тээврийн газар хамтран хүүхдийн автобуст хяналт шалгалт хийж байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлсэн.
Шалгалтад нийслэлийн долоон дүүргийн 43 сургууль, хоёр цэцэрлэгийн нийт 103 автобус хамрагдсан байна. Үүнд
- Баянзүрх дүүрэг: 13 сургуулийн 27 автобус
- Баянгол дүүрэг: 4 сургуулийн 7 автобус
- Сонгинохайрхан дүүрэг: 3 сургуулийн 3 автобус
- Сүхбаатар дүүрэг: 12 сургуулийн 39 автобус
- Чингэлтэй дүүрэг: 1 сургууль, 1 цэцэрлэгийн 2 автобус
- Хан-Уул дүүрэг: 8 сургууль, 1 цэцэрлэгийн 23 автобус
- Налайх дүүрэг: 2 сургуулийн 2 автобус хамрагджээ.
Ингэхдээ хүүхдийн автобусны үйлдвэрлэгдсэн он, суудлын тоо стандартад нийцэж буй эсэх
- Техникийн хяналтын үзлэгт, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдан татвараа төлсөн
- Мэргэшсэн жолооны үнэмлэхтэй
- Ослын тэмдэг, ослын алх, галын хор, ивүүр, нөөц дугуй, эмийн сан зэрэг иж бүрдэлтэй
- Сургууль, цэцэрлэгийн лого болон бусад тэмдэг тэмдэглэгээ, гэрэл ойлгогчийг стандартын дагуу байршуулсан
- Тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, ухрах дуут дохио өгдөг эсэхийг шалгасан байна.
Өнгөрсөн оны хичээлийн жилд 6 дүүргийн 36 сургууль, 2 цэцэрлэгийн 72 хүүхдийн автобус шалгалтад хамрагдсан ч бүгд тэнцээгүй аж.
Энэ хичээлийн жилд 7 дүүргийн 43 сургууль, 2 цэцэрлэгийн нийт 103 автобус хамрагджээ. Шалгалтад хамрагдсан нийт 103 автобусны 38.8 хувь нь буюу 40 нь насжилтаар тэнцсэн боловч хэрэглээний стандартын шаардлага хангаагүй байна.
Харин үлдсэн 61.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа тул хүүхдийн автобусны үйлчилгээнд ашиглах боломжгүй гэж үзжээ.
БНХАУ-д үйлдвэрлэсэн Хенгтонг /Hengtong EQ6650 KN3AC/ маркын автобус нь 2014 онд үйлдвэрлэгдсэн 26 хүний суудалтай боловч техникийн шаардлага хангахгүй, 2015, 2016 онуудын үзлэг тооллогод тэнцээгүй, мөн 53 дугаар дунд сургуулийн хүүхдийн автобус цахилгааны гэмтлээс болж авто зогсоолд зогсож байхдаа шатсан зэрэг нь хүүхдийн автобусны стандартын шаардлагыг хангахгүй байгаа аж.
Насжилтаар хасагдсан тээврийн хэрэгсэлд сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрөл олгохгүй бөгөөд сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт шалгалтанд тэнцээгүй автобусны жолоочтой гэрээ байгуулахгүй байх талаар мэдэгдэл хүргүүлээд байна.
Мөн эцэг эхчүүд хүүхдийн автобусанд тогтмол хяналт тавихыг Замын цагдаагийн газраас зөвлөлөө.