Есдүгээр сарын 4-5-нд БНХАУ-ын зүүн нутгийн Жөзян мужийн төв Ханжоу хотод “Их-20” бүлгийн удирдагчдын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт болно. Энэ жил "Их 20"-ийн бүлгийг даргалагч орон Хятад энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын гол сэдвийг "Шинэ бүтээмж, амьжиргааны хүч, уялдаа холбоо, багтаамжтай дэлхийн эдийн засгийг цогцлон бүтээе" гэж тогтоожээ. Дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа энэ үед БНХАУ дэлхийн эдийн засагт шинэ арга замуудыг нээхийг эрэлхийлж байна.
ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ СОРИЛТ
Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед олон улсын хамтын нийгэмлэгүүд “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад онцгой анхаарал хандуулж байна. Тус уулзалт олон улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх болно гэж найдаж буй талаар "Синьхуа" мэдээллээ.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар удирдагчид дэлхийн банк санхүүгийн системийн өөрчлөлтийг үргэлжлэн ахиулж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулна хэмээн барууны шинжээчид найдаж байгаа аж.
Брюссель дэх нөлөө бүхий зөвлөхүүдийн байгууллага болох Бруегел эдийн засгийн судалгааны газраас саяхан гаргасан нийтлэлд Хятад улсын нөлөөлөх чадвар дэлхийн хэмжээнд түргэн хурдтай нэмэгдэж, олон улсын банк санхүүгийн системд Хятад улс улам чухал үүрэг гүйцэтгэж байна гэж тэмдэглэжээ.
Бруегел эдийн засгийн судалгааны газрын дарга Гунтрам Волфф "Их 20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын санхүүгийн засаглалын тухай хэлэлцэх сэдэв нь Европт маш чухал. Хөрөнгийн бирж, бондын зах зээл зэрэг шууд хөрөнгө хуримтлуулах зах зээл харьцангуй хөгжингүй бус учраас Европын санхүүгийн систем дэх банкнуудын эзлэх харьцаа дэндүү их, түүнчлэн банкны салбарын хямрал Европын зарим оронд газар авах эрсдэлтэй тул санхүүгийн засаглалын сайн арга зам шаардагдаж байна" гэв.
ПОРОШЕНКО "ШООВДОРЛОГДСОН ХҮҮХЭД"
"Их 20" бүлгийн удирдагчдын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх гол сэдвүүдийн нэг нь Украины зүүн бүс нутгийн хямрал. Тэгвэл Украины Ерөнхийлөгч Петр Порошенкод "Их 20"-ийн уулзалтад оролцох урилга явуулаагүй байна.
Харин дээд хэмжээний хуралд оролцогчдын жагсаалт гарсан бөгөөд ОХУ, АНУ, Аргентин, Бразил, Франц, Индонез, Солонгос, Мексик, Өмнөд Африк, Чад, Турк, Египет, Казахстан, Лаос, Сенегал зэрэг улсын төрийн тэргүүнүүд оролцоно. Мөн БНХАУ-ын дарга Си Жиньпин Австрали, Канад, Энэтхэг, Итали, Япон, Их Британи, Сингапур, Испани, Тайланд улсын Засгийн газрын тэргүүнүүд болон Европын холбооны дарга, ХБНГУ-ын Канцлер, Саудын Арабын Батлан хамгаалахын сайд нарыг урьсан юм.
Мөн дээд хэмжээний уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэлхийн банкны Ерөнхийлөгч, Олон улсын валютын сангийн тэргүүн, Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно.
"ИХ 20"-ИЙН БҮЛГИЙН УДИРДАГЧИД ГАНЦААРЧИЛСАН УУЛЗАЛТ ХИЙНЭ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хятадын дарга Си Жиньпинтай уулзах юм байна. Энэ талаар Америкийн Ерөнхийлөгчийн дэд зөвлөх Бриан Деесе "Си Жиньпин, Барак Обама нар тус уулзалтын үеэр "Парисын хэлэлцээр"-ийг хүчин төгөлдөр болгоход туслалцаа үзүүлэх асуудлыг авч хэлэлцэнэ" гэв.
Мөн Си дарга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ганцаарчилсан уулзалт хийнэ. БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд "Путин Их 20-ийн уулзалтын тусгай зочин байх болно. Хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах чухал уулзалтыг хоёр улсын төрийн тэргүүн хийнэ" гэлээ.
Францын төрийн тэргүүн Франсуа Олланд, Германы канцлер Ангела Меркель, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар уулзан Украины зүүн бүс нутгийн хямралыг хэлэлцэнэ.