Бразилын Рио-де-Жанейро хотноо зуны паралимпийн XV наадам 2016 оны есдүгээр сарын 7-18-нд болно. Дэлхийн 173 орны баг тамирчид спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөх юм.
"Рио 2016" паралимпийн наадамд Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав тэргүүтэй найман тамирчин өрсөлдөнө. Монголын паралимпийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Цагаанбаатар баг тамирчидаа амжилт хүсч гаргаж өглөө.
Паралимпийн жүдо бөхийн төрөлд 60кг-д Б.Ууганхүү, 66кг-д А.Мөнхбат нар зодоглох юм.
Паралимпт оролцох жүдочид дэлхийн аварга Х.Цагаанбаатар, "Груда" клубын багш О.Болд-Эрдэнэ болон тус клубын тамирчидтай хамтран өчигдөр олимпийн наадмын сүүлчийн бэлтгэл хийв. Паралимпт оролцох баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордоно.