ШӨХТГ-т СӨХ, орон сууцны контор, хэрэглэгчдэд үйлчлэх төв (ХҮТ)-тэй холбоотой санал, гомдол ирэх нь ихэсчээ. Учир нь дээрх байгууллагын ажилчид давуу байдлаа ашиглан, айл өрхийн ус, цахилгааныг дур мэдэн тасалдаг.
Нийслэлийн Баянгол дүүргийн II хорооны 60 дугаар байрны 13 тоотод оршин суудаг Х байр, ус, дулаан, цахилгааны төлбөрөө хугацаандаа төлдөг. Энэ сарын 26-нд өмнөх сарынхаа төлбөрийг төлчихөөд, гэр бүлийн хамт зусландаа амрахаар явжээ. Ингээд 28-нд гэртээ ирэхэд цахилгааныг нь тасалчихсан байж. Үүнээс болоод хөргөгчин дэх бүх хүнс нь мууджээ.
Тэрбээр холбогдох байгууллагуудын 10 гаруй хүнтэй холбогдож, чухам юуны учир цахилгааныг нь тасалсныг лавлахад “Төлбөрөө төлөөгүй байна” гэжээ. Ингээд “Хөх бүрд” СӨХ-ны ажилтан, усны тоолуурын заалт бичдэг хүнтэй хамтран цахилгааныг нь тасалсан болохыг мэдсэн аж. Улмаар цахилгааныг нь залгаж өгөхийг шаардахад “Өнөөдөр амралтын өдөр. Манайх нэг цахилгаанчинтай. Дуудлага өгсөн дарааллаар нь очно” гээд гурван цагийн дараа цахилгааныг нь залгаж өгчээ.
Уг хороо ХҮТ-14-т харьяалагддаг аж. Тус төвийн мэргэжилтнээс уг зөрчлийн талаар лавлахад “Төлбөрөө төлчихсөн тохиолдолд манайх хязгаарлалт хийдэггүй. Төлсөн гэдгийг нь мэдээгүй болохоор л тасалсан байх. Гэхдээ амралтын өдөр хязгаарлалт хийдэггүй” гэв.
Үүнээс гадна хувийн орон сууцны конторууд айл өрхийн цахилгааныг дур мэдэн тасалдаг зөрчил их гардаг ажээ. Тухайлбал, “Хаус сервис” хэмээх орон сууцны конторт хаягласан гомдол ШӨХТГ-т олон ирдэг аж. Уг конторын харьяа орон сууцнуудын цахилгаан хэдхэн сарын өмнөөс “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д хамаарах болж. Ингэснээр оршин суугчид нь цахилгааны төлбөрөө тусад нь төлдөг болсон байна. Гэтэл байр, СӨХ-ны мөнгө төлөх хугацааг нэг хоногоор хойшлуулчихвал тус конторын ажилчид айлуудын цахилгааныг тасалж, “Мөнгөө төлсний дараа залгаж өгнө” гэдэг байна.
Улаанбаатар хотод ийм зөрчил олон гарч буй учир ШӨХТГ-ынхан шалгалт хийх гэнэ. Энэ талаар уг газрын мэргэжилтнээс тодруулахад “Хэрэглэгчдийг ус, дулаан, цахилгаанаар хангах үйлчилгээг хязгаарлаж хохирол учруулсан бол хариуцлага хүлээлгэнэ. Орон сууцны контор, СӨХ, ХҮТ-үүдэд айл өрхийн ус, цахилгааныг хязгаарлах эрх байхгүй.
Мэргэжлийн, тодорхой эрхтэй этгээд онцгой шалтгааны улмаас хязгаарладаг. Сүүлийн үед ийм зөрчил багагүй гардаг болсон. Тиймээс манайх шалгалт зохион байгуулахаар төлөвлөсөн” гэв.