“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ өнгөрсөн баасан гарагт хуралдаж, “Оюутолгой” компанийн ТУЗ-д багтдаг, монголын талын гурван гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Д.Ганболд, “Эрдэнэс Монгол” компанийн ерөнхий эдийн засагч Ч.Отгочулуу нар “Оюутолгой”-н ТУЗ-д багтан ажиллаж байсан юм. Тэдэнд цахим шуудангаар ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлсөн талаар мэдэгдсэн байна.
Монголын талын эрх ашгийг хамгаалан ажиллах, “Оюутолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг хараахан томилоогүй байна.