Токиогийн их сургуулийн эрдэмтэд өдөрт нэг цагаас илүү цагаар унтах нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ.
“The Telegraph” сонины мэдээлснээр судлаачид 300 мянган хүн хамрагдсан 21 эрдэм шинжилгээний бүтээлийг судалж ийм дүгнэлтэд хүрсэн байна. Өдрийн цагаар нэг цагаас илүү унтах нь харин ч эсрэгээр олны төрлийн өвчний шалтгаан болдог аж. Тухайлбал, ийм зуршилтай хүмүүс хоёрдугаар төрлийн чихрийн шижин тусах нь өндөр байдаг байна. Судалгаанд хамрагдагсдын 45 хувьд нь дээрх өвчнөөр өвдсөн байжээ.
Учир нь илүү цаг унтах нь оюуны болон биеийн идэвхжил буурч, дотоод шүүрлийн тогтолцоонд өөрчлөлт орсноор хоёрдугаар төрлийн чихрийн шижин өвчин үүсдэг аж.
Урьд нь АНУ-ын эрдэмтэд өдөр 40 минутаас дээш цагаар унтвал хэт их ядарч, улмаар бодисын солилцооны хам шинж үүсч болдог талар онцолж байсан байна. Энэ нь инсулин бодист мэдрэг чадвар алдагдсанаас үүсдэг.
Чихрийн шижин өвчин дотроо хоёр хэлбэр байдгийн хоёрдугаар төрөл нь хамгийн элбэг тохиолддог байна. Голдуу 35 ба түүнээс дээш насныханд илэрдэг аж.
Эх сурвалж: km.ru