Сирийн хойд нутагт байрлаж буй дүрвэгсдийн хуаран агаарын цохилтод өртөж, үүний улмаас 30 орчим хүн амиа алдсан талаар ВВС мэдээллээ.
Туркийн хилийн холгүй орших Идлиб мужийн Сармада хотын ойролцоох Камоуна дүрвэгсдийн хуаран агаарын цохилтод өртсөн бөгөөд нийгмийн цахим сүлжээгээр тархсан зурагнуудаас үзэхэд хуарангийн майхан бүгд шатжээ. Агаарын цохилтыг хэн өгсөн нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Сануулахад АНУ, ОХУ болон Сирийн мөргөлдөгч талууд Алеппо хот болон түүний эргэн тойрны бүс нутагт гал зогсоох хэлэлцээрт хүрсэн талаар өчигдөр /05.05/ мэдэгдсэн.
Түүнчлэн Сирийн цэргийн хүчин 5-ны өдрөөс эхэлж Сирийн хойд нутгийн Алеппо хотод түр гал зогсоохоор болжээ.
Гал зогсоох хэлэлцээр Сирид орон нутгийн цагаар 4-ний 00.00 цагт хүчинтэй болсноос хойш Алеппо бүс нутгийн хүчирхийллийн байдал намжсан боловч зарим бүс нутагт мөргөлдөөн үргэлжилсээр байгааг дээрх явдал харуулж байна.
Эх сурвалж: ВВС