Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ “Монголыг танилцуулах” аяны хүрээнд Америкийн аялагч Карен Холвег, Жон МакКомб нартай хамтран 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЭСЯ-нд сурталчилгааны үйл ажиллагаа зохион байгуулжээ.
Аялагч Жон, Карен нар манай улсаар сарын хугацаанд 5000 гаруй км аялсан юм байна. Тэд аяллын тэмдэглэл, гэрэл зургуудаа зочдод танилцуулж, тэднийг Монголд жуулчлан очихыг уриалжээ.
Уг үйл ажиллагаанд Америкийн төр, засгийн байгууллагын Монголын асуудал эрхэлсэн ажилтнууд, National Geographic сэтгүүл, Энх тайвны корпус, хувь хүмүүсийн 60 шахам төлөөлөл оролцсон байна.
Мөн ирсэн зочдыг Монгол үндэсний хоол цайны дээжээр дайлж, сурталчилгааны материал тараажээ.