Цаг зав хомсхон байдаг энэ завгүй ертөнцөд уншигчдынхаа алтан цагийг хэмнэх үүднээс бид өдөр тутмын үйл явдлуудыг тоймлон хүргэж байгаа билээ.
- "Буянт-Ухаа 1" орон сууцны хорооллын оршин суугчдад түлхүүр гардуулах ёслол өнөөдөр 11:40 цагт "Буянт-Ухаа 1" хороололд боллоо.
- Өнгөрсөн долоо хоног буюу наймдугаар сарын 11-17-ны хооронд Ч.Ха Жүний “Муу Самаричууд” ном борлуулалтаараа тэргүүлжээ.
- Халх голын 75 жилийн ойн баяртай холбоотой Монгол Цэргийн музейд "Халхын гол 75" үзэсгэлэнгийн нээлт боллоо.
- Улаанбаатар бизнес хөгжлийн төвөөс санаачлан “Нийслэлийн түүхт 375 жилийн ой” сэдэвт 1000-30000 төгрөгийн өртөг бүхий гоёмсог гар урлалын бүтээлүүдийг дэлгэсэн үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хотын банкны үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.
- “Бизнесээс бизнест” уриатай “БИЗНЕСИЙН ШИЙДЛҮҮД-2014” үзэсгэлэн яармаг, “Бизнес форум” нь 8-р сарын 22, 23-ны өдрүүдэд Мишээл экспод зохиогдоно.
- 2014-2015 оны хичээлийн жилд шинээр хэвлэх шаардлагатай бүх сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил өнөөдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд сурах бичгийн дундаж үнэ 2820 төгрөг байна.
- Олон улсын сувилагчдын баяр тохиосон уг өдрийн 07.45 цаг орчимд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушги судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байсан 29 настай Ж.Ганхүү гэгч залуу согтуугаар тус тасагт дайран орж ээлжийн сувилагч болон тэнд хэвтэн эмчлүүлж байсан иргэнийг хутгалж амь насанд нь халдсан бөгөөд өнөөдрийн байдлаар сувилагч бүсгүй шокын байдалтай эмчлүүлж байна.
- Бага эрсдэлтэй 193 импортын бараанд "Баримт бичгийн хяналт", дунд эрсдэлтэй 643 импортын бараанд "Баримт бичгийн хяналт" болон "Биет үзлэг шалгалт", их эрсдэлтэй 715 бараанд "Баримт бичгийн хяналт", "Биет үзлэг шалгалт" болон "Лабораторийн шинжилгээт хяналт шалгалт" хийхээр болсон байна.
- Их хэмжээтэй файл хуулах боломжтой G-RAID with thunderbolt төхөөрөмжийг PC mall санал болголоо.
- Харилцаа холбооны зохицуулах газраас +18 сайтууд руу орох боломжгүй болгох зохицуулалт хийсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлж, багагүй маргаан дэгдээлээ.
- Маргааш өглөө манай улсад хөл тавих БНХАУ-ын дарга Си Жинпинийг дагалдан тус улсын удирдлагын жолоог атгасан Коммунист намын Улс төрийн товчооны хоёр гишүүн ирнэ.
- ИБЕГ-ын Иргэний гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсээс өдөрт дунджаар 450 гаруй гадаад паспорт шинээр хэвлэдэг байсан бол одоо өдөрт 750 цаашлаад мянган хүнд үйлчлэх болсон тул ачаалал өндөр байгааг иргэдэд санууллаа. Энэ ачаалал есдүгээр сарыг дуустал үргэлжилдэг ажээ.
- “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ны 2011, 2012, 2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын дүнг өнөөдөр танилцуулж, тус биржийн захирал асан Х.Алтайг их хэмжээний мөнгө шамшигдуулсан болохыг тогтоолоо.
- Ногоон намын дарга О.Бум-Ялагч Монголыг Хятад хэлээр Монгу гэж нэрлэдэг бөгөөд орчуулбал “эртний онигор, гол гаргагч, худалч” гэсэн утгатай болдог тул хятадуудыг ханзаа солих ёстой хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.
- Үндэсний портал GoGo.mn Дэлхийн чансааг тэргүүлж буй жүдочид болон олимпийн эрхийн дэлхийн аваргад өрсөлдөх Монгол тамирчдын чансааг танилцууллаа.
- “Монгол Хятадын харилцааны оргил үе ирж байна” гэж Хятадын тал илэрхийллээ.
- Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11-р хороололд баригдаж буй 12 давхар, орон сууцны барилгаас хүн унаж, амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ.
- Парламентад суудалгүй намууд Эдийн засгийн Өршөөлийн тухай хуулийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.
- Энэ сарын 22-ноос 31-ний хооронд автомашины дугаарыг тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулахтай холбогдуулан энэ хугацаанд иргэд таксинаас бусад бүхий л тээврийн хэрэгсэлд буюу автобус, асио, микроавтобус, рэйлбус, троллейбуст 500 төгрөгөөр тасалбар худалдан аваад тухайн өдрөө нийтийн тээвэрт хэдэн ч удаа үйлчлүүлэх боломжийг олгож байгаа талаар мэдээллээ.
- Чадварлаг инженерүүдийг сургах, тэднийг сургах боловсон хүчнийг бэлтгэн гаргах зорилготой “Инженер, технологийн дээд боловсрол”-ын төсөл буюу КООСЭН сургалтыг БШУЯ, Япон улсын олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлж буйгаа БШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр мэдээллээ.
- БНХАУ-ын даргын албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж, Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр БНХАУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага “ЭКСИМ” банкны ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга ноён Ли Руогу болон дагалдан ирсэн бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.
- Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэх үйлчилгээнд явж байгаа жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлж эхэллээ.
- Жилд 200-250 мянган метр куб бетон үйлдвэрлэх хүчин чадалтай, зах зээлийн үнээс 30 хувь хямд, чанар сайтай бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг хангахын сацуу 70 гаруй хүнийг ажлын байртай болгож буй "Дорнын цас" ХХК-ийн Хийт, хөнгөн бетоны үйлдвэрийн нээлт боллоо.