Украины зүүн бүс нутагт сүйрсэн Малайзын Боинг 777 онгоцны зорчигчдын цогцсыг Харьков хотод авчирсан хэмээн BBC мэдээлж байна.
Донецкийн Бүгд Найрамдах Ард Улсын эрх баригчид өнөө өглөө Малайзын мэргэжилтнүүдэд Боинг 777 онгоцны хоёр хар хайрцгийг хүлээлгэн өгсөн талаар бид мэдээлсэн.
Тэдгээр цогцсыг осол болсон Торез хотоос галт тэргээр тээвэрлэж, Харьковт хүргэсэн байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр хуралдаж, олон улсын байгууллагын мэргэжилтнүүдэд ослын газарт шууд нэвтрэх боломж олгохыг шаардсан тогтоолыг санал нэгтэй баталсан. Үүнээс хэдхэн цагийн дараа онгоцны хар хайрцгийг мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгсөн юм.
Нидерландын багийнхан Боинг 777 онгоцны ослыг мөрдөн шалгах ажлыг удирдана. Мөрдөн шалгах ажлыг холбогдох улс орнууд, НҮБ болон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын нягт хамтын ажиллагааны дор зохион байгуулах аж.
Украины эрх баригчдын мэдээлж буйгаар мөрдөн шалгах багийн олон улсын мэргэжилтнүүд болон хохирогчдын ар гэрийнхэн бүгд Харьков хотод ирж байрлах юм.
Амстердамаас Куала Лампурыг зорьсон Малайзын зорчигч тээврийн онгоц энэ сарын 17-нд Украины зүүн хэсэгт осолдсон. Онгоцонд 298 хүн байсан юм