Харанхуй шөнө хурдны замаар давхина гэдэг жолоочдод хамгийн түвэгтэй асуудал. Замын тэмдэг тэмдэглэгээ харагдахгүй, зам дээр байгаа зүйлс тодорхойгүйн дээр жолоочийн биологийн цаг нь унтахыг шаардана. Тэгвэл Голландчууд хурдны зам дээрээ гэрэлтдэг, тусгаарлах зураас туршиж эхэлжээ.
Сонирхолтой нь Рүүсгаард гэрлийн санаагаа далайн мөгөөрснөөс олсон байна. Тэрээр "Далайн мөгөөрсний талаар баримтат кино үзээд, яаж шөнө гэрэлтэж байгааг их гайхдаг байлаа. Өнөөгийн зарим технологитой адил нарны зай хураагуур, эрчим хүчний үүсгүүргүй эдгээр зүйлс өдрийн цагаар нарны гэрлийг өөртөө хуримтлуулдаг болохыг олж мэдсэн. Тэгээд л энэ санааг төсөлдөө ашиглах боломжийг судалж эхэлсэн" гэжээ.
"Фото луминайзинг" гэх бодис агуулсан будаг нь өдрийн цагаар нарны гэрлийг сорж аваад, нар жаргахаас эхлэн ногоорсоор шөнийн турш замыг гэрэлтүүлэх гэнэ. Уран бүтээлч Даан Рүүсгаард Голландын иргэний инженерийн Хэйжамс компанитай хамтран, энэ төсөл дээр ажиллаж байгаа юм.
Энэ шинэ технологийг албан ёсоор энэ сарын сүүлээр нэвтрүүлэх юм байна. Эхний ээлжинд Амстердамаас өмнө зүгт 100 километрийн зайд орших хурдны зам дээр 500 метр урт гэрэлтдэг зураас тавьжээ.
Туршилтын эхэнд энэ бодис бүтэн найман цагийн турш хангалттай гэрэлтүүлж байгааг тогтоосон байна. Өнгөрсөн жил Рүүсгаард BBC-д өгсөн ярилцлагадаа, "Засгийн газар төсвөө хэмнэхийн тулд шөнө гудамжны гэрлийг унтраадаг. Гэтэл эрчим хүч бидний 50 жилийн өмнө бодож байснаас ч илүү чухал үүрэгтэй болсон.
Харин бидний нэвтрүүлэх шинэ технологи замын аюулгүй байдлыг дээшлүүлж, үр ашгаа өгнө" гэжээ. Рүүсгаардын өмнөх төслүүдээс дурвал, бүжгийн хөдөлгөөнийг харуулсан, гэрэлтдэг, хөлний мөртэй бүжгийн танхим, өмссөн хүнийх нь сэтгэл хөдөлж байгааг харуулах, гэрэлтдэг даашинз гээд сонирхолтой бүтээлүүд багтдаг.
Тэрээр "Машин бүтээгчид загвар, аюулгүй байдалд хэдэн тэрбум доллар зарцуулдаг талаар сонсоод би үнэхээр их гайхсан. Гэтэл машинтай нэгэн адил чухал үүрэгтэй замд яагаад анхаарлаа хандуулж болохгүй гэж” хэмээн ярьжээ.

Энэ төслийг уран бүтээлчид "Ухаалаг хурдны зам" гэж тодорхойлж байсан юм. Замын тусгаарлах шугамыг гэрэлтүүлэхээс гадна цаг уурын нөхцөл байдлыг харуулах гэрлэн тэмдэглэгээг зам дээр хийх төсөл ч яригдаж байна. Ингэснээр цаг агаар хүйтэрч, эсвэл чийглэг болж байгаа бол зам дээрх том хэмжээтэй тэмдгүүд нь цас орж байгаа, бороо орох, зам халтиргаатай байгаа зэргийг жолоочид мэдээлэх гэнэ.