Чингисийн талбайд виз мэдүүлэх, гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөө өгч, нотариатын үйлчилгээ үзүүлж байна. Гадаад харилцааны яамнаас үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлахаар өнөөдөр “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулж буй нь энэ юм.
Эл өдөрлөгт үе, үеийн гадаад паспорт, тамга хэрэглэл бүхий Гадаад харилцааны яамны архивын үзмэрийг дэлгэжээ. Түүнчлэн энэ үеэр Монгол дахь консул, Элчин сайд болон Дипломат төлөөлөгчийн газрууд үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байв. Мөн хилийн чанадад байгаа зарим Дипломат төлөөлөгчийн газруудтай шууд холбогдон хүмүүсийн сонирхсон асуултад хариулт авах, иргэдтэй холбох зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна. “Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр яамны газар нэгжүүд үйл ажиллагаагаа иргэдэд нээлттэй танилцуулж, сонирхсон асуултад хариулт өгч байлаа.
Монгол Улс дэлхийн 173 улстай дипломат харилцаатай бөгөөд хилийн чанадад 32 Элчин сайдын яам, 2 Байнгын төлөөлөгчийн газар, 9 Ерөнхий консулын газар, 3 консулын газар ажиллуулж байгааг албаныхан хэллээ.
Өдөрлөгт оролцож буй иргэд Турк улсын Элчин сайдын яамнаас тус улсад жуулчлах боломжийн талаар судалж байсан бол Монгол-Францын төвөөс хэлний сургалтын тухай мэдээлэл авч байв. Мөн Кувейт, Хойд Солонгосын соёлын өвийг сонирхон танилцаж байсан юм.
Дашрамд дурдахад Гадаад харилцааны яам нь Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүтэн байдлыг олон улсын харилцааны зарчим, эрх зүйн хувьд баталгаажуулдаг бөгөөд үндэсний ашиг сонирхол, байр суурь, нэр хүндийг дэлхий дахинд дипломат аргаар бататган хамгаалах үүрэгтэй.
Б.Заяа