Хичээлийн шинэ жил эхэлж, орон нутгаас нийслэлийг зорин ирэх оюутнуудын тоо жил бүр өсч байна.
Сургууль, байр, ажлын байр гээд тэдэнд хийх зүйл, бодох юм бишгүй олон. Тэр дундаа цагийн ажил олж, өдөр тутмын хэрэгцээгээ өөрсдөө хангаж, аав ээжээ чангаалгүй амьдрах бодолтой олон мянган оюутан бий.
Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн долоо хоногт “Цагийн ажил-II” хөдөлмөрийн яармаг зохион байгуулж оюутнуудыг цагийн болон байнгын ажлын байранд зуучилсан юм.
Өнгөрсөн долоо хоногт нийт 134 оюутныг шинэ ажилд зуучилжээ.
Одоогоор Залуучуудын хөдөлмөрийн төв биржид дараах ажлын байрууд нээлттэй байна.
-Хүүхдийн паркийн тоглоомын оператор,
-Худалдагч,
-Касс,
-Зөөгч,
-Сүү, зайрмагны худалдагч,
-Кимбабны үйлдвэрт туслах ажилтан болон машин угаагч.