АНУ-ын Калифорни мужийн эрх баригчид үхлийн аюултай эбола вирус хурдацтай тархаж буй Баруун Африкийн орнуудаас ирж байгаа хүмүүст 21 хоногийн хөл хорио тогтоох шийдвэрийг аравдугаар сарын 29-нд буюу өчигдөр гаргажээ.
Калифорнийн Нийгмийн эрүүл мэндийн хамгааллын газраас мэдээлснээр эбола тахал тархсан улс орнуудаас ирсэн хүн бүр нисэх буудалд тусгай шалгалтад орж, дараа нь 21 хоног хөл хорионд орох аж. Хорио цээрийн үед зорчигчид хаана байх талаар мэдээлээгүй байна.
Калифорни мужид эбола вирусын халдвар авсан тохиолдол илрээгүй ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг ийнхүү авч байна хэмээн эрх баригчид мэдээллээ.
Үүнтэй төстэй арга хэмжээг Нью-Йорк, Нью-Жерси болон Иллинойс мужуудад мөн авсан.
Сануулахад эбола вирусын халдварын нууц үе нь 2-21 хоног үргэлжилдэг бөгөөд халдварын үед: халуурах, толгой өвдөх, ядрах суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ.
Эх сурвалж: ВВС