Өсвөр насны өнгөт арьст хүүг буудан хороосон Фергюсон хотын цагдаа Даррен Уилсоныг гэм буруугүй хэмээн үзсэн шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал эхэлснээс хойш АНУ даяар нийт 400 гаруй хүн баривчлагдсан гэж Reuters мэдээлэв.
АНУ-ын Тангарагтны шүүх Даррен Уилсоныг яллах хангалттай баримт нотолгоо байхгүй хэмээн өнгөрсөн даваа гараг буюу энэ сарын 24-нд зарласан.
Шүүхийн шийдвэр гарснаас хэдхэн цагийн дотор тус хотод үймээн самуун дэгдэж, эмх замбараагүй байдал үүсчээ. Цагдаагийн албан хаагчид даваа гарагийн шөнөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд үймээний үеэр гарсан галыг унтраах, цугларсан олныг тараахаар ажиллаж байгаа юм.
Томоохон хэмжээний жагсаал Фергюсон хотоос гадна Нью-Йорк, Бостон, Чикаго, Филадельфи, Даллас, Атланта, Лос-Анжелес, Сан Франциско, Оакланд зэрэг олон хотуудад өрнөж байна.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар жагсаал АНУ-ын 37 мужид өрнөж байгаа гэнэ.
Эх сурвалж: Reuters