АНУ-ын Канзас мужид амьдардаг Эмри охин брайль үсгээр бичигдсэн "Харри Поттер" номын цувралыг авга эгчээсээ Зул сарын баярын бэлгэнд аваад ихэд баярлаж байгаа бичлэг цахим орчинд олны хайрыг татаад байна.
Авга эгч нь зээ дүүдээ зориулж брайль номонд зориулж мөнгө цуглуулах хандивын аянг зохион байгуулжээ. Эмри охин маш ховор төрлийн генийн өөрчлөлтэй төрсөн бөгөөд түүнээсээ шалтгаалж хараагүй болжээ. Түүний авга эгч Кателин Сутерийн хэлснээр охин дөнгөж 4 настай байхдаа брайль үсэг сурч, одоо үеийнхээ хүүхдүүдтэй харьцуулахад илүү түвшингээр уншиж чаддаг гэнэ.
Хэдэн сарын өмнөөс эхлэн аав нь Эмриг унтахаас нь өмнө орой бүр “Харри Поттер”-ийн цуврал номыг уншиж өгдөг байжээ. Охин номонд гарах бүх дүрийг дүрслэн бодож, ид шидийн мэт ертөнцөд гүн гүнзгий дурласан гэнэ. Тэрээр өөрөө уншихыг хүссэн боловч брайль үсгэн дээр хэвлэгдсэн Харри Поттерийн ном олдоогүй байна.
Тиймээс авга эгч нь түүнд гэнэтийн бэлэг барихаар шийдэн GoFundMe-д цахим хандивын аян өрнүүлжээ. Кателин тус хандиваар ердөө 24 цагийн хугацаанд 4226 ам.доллар цуглуулж, зээ дүүдээ “Харри Поттер”-ын таван цуврал номыг нь брайль үсэг дээр хэвлүүлэн бэлэглэхээс гадна хотын номын сан болон хараагүй хүүхдүүдийн сургуульд хандивлажээ.
Эх сурвалж: www.bbc.co.uk