ХӨСҮТ-д коронавирусийн халдвар авч, биеийн байдал нь маш хүнд хэмээн эмчлэгдэж байсан нэг хүний биеийн байдал сайжирч, хүнд ангилалд шилжжээ.
Өнөөдрийн байдлаар 416 хүн халдварын улмаас эмчлэгдэж байгаа бөгөөд хоёр хүний биеийн байдал маш хүнд, 8 хүний биеийн байдал хүнд, 50 хүний биеийн байдал хэвийн байгаа юм.
Манай улсын хэмжээнд шинэ коронавирусийн халдварын 1137 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 711 хүнийг эдгээж, эмнэлгээс гаргаад байгаа юм.
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Маш хүнд хоёр хүний нэг нь 81 настай эрэгтэй хүн бөгөөд зүрхний шигдээстэй, тархины цус харвалттай, коронавирусийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Халдвар эмчлэгдсэнийг илтгэх эсрэг бие үүссэн. Тухайн иргэний биеийн байдал нь тогтвортой болохоор холбогдох эрүүл мэндийн байгууллага руу нь шилжүүлнэ.
Дараагийн маш хүнд байгаа өвчтөн бол 73 настай эмэгтэй. Тухайн өвчтөний хувьд арванхоёрдугаар сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс шилжиж очсон. Онош нь сүрьеэгээр өвчилж байсан үлдэцтэй, артерийн даралт ихсэлт, цус багадалтын маш хүнд хэлбэртэй, уушгиндаа хатгалгаатай хүн эмчлэгдэж байна" гэлээ.