Сарнаас хөрс, чулуулгийн дээж авах зорилготой хөөрсөн Хятадын "Chang'e-5" хөлгийн дээж бүхий капсул Өвөр Монголын газар нутагт газардлаа.
Ингэснээр Хятад улс сарнаас дээж авчирсан гурав дахь орон болсон бөгөөд хамгийн сүүлд 1976 онд ЗХУ сарнаас дээж авчирч байв.
"Chang'e 5" даалгавар сарны гарал үүслийн талаар дэлгэрэнгүй судлахад туслах бөгөөд арваннэгдүгээр сарын 24-нд хөөргөсөн уг хөлөг сарны Oceanus Procellarum хэмээх толбот хэсгээс 2 кг дээж авах зорилготой байв.
Хятад улсын хувьд 2003 онд анхны сансрын хөлгөө нисгэж 2013 онд анх удаа саранд хүрсэн түүхтэй. Цаашид "Chang'e-6, 7, 8" хөлгүүдийг дараагийн арван жилд сар руу хөөргөж 2030 он гэхэд хүн очиход бэлэн болгохоор төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: BBC