УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл өгөв.
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор авдаг. 2017 онд 1.49 сая.тн газрын тосны бүтээгдэхүүний импортолсноос
- 94.5 хувийг ОХУ,
- 3.4 хувийг БНСУ,
- 1.8 хувийг БНХАУ,
- 0.3 хувийг бусад улсаас импортолжээ.
Төрлөөр нь авч үзвэл
- 90-ээс дээш октантай автобензин нийт импортын 27 хувь,
- 90-ээс доош октантай автобензин 4 хувь,
- Дизель түлш 50 хувь,
- Онгоцны түлш 2 хувь,
- Тос тосолгооны материал, мазут, хий гэх мэт бусад бүтээгдэхүүн 16 хувийг эзэлдэг.
Манай Улс ОХУ-ын “Роснефть” компанитай урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн. 2014 оны тавдугаар сард ОХУ, Монгол улсын аж ахуйн нэгжүүд хооронд байгуулсан худалдааны гэрээнд бүтээгдэхүүний үнийг Сингапурын олон улсын бирж дээрх шатахууны үнэд суурилсан томъёоллоор сар бүр тооцдог. Ингэснээр дэлхийн зах зээл дээрх өрсөлдөхүйц үнээр бүтээгдэхүүн худалдан авах боломжийг бүрдүүлсэн юм.
Дэлхийн газрын тосны үнийн өсөлт дотоодын шатахууны жижиглэн борлуулалтын үнэд шууд нөлөөлж байгаа талаар Д.Сумьяабазар сайд танилцууллаа. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны 2016 онд сүүлийн 10 жилд байгаагүй доод цэгт буюу баррель нь дунджаар 43.55 ам.долларт хүрсэн. Түүнээс хойш тасралтгүй өсч байгаа гэв.
Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард 1 баррель нефть дунджаар 69.18 ам.доллар байсан ч өнөөдөр 86.29 ам.долларт хүрч, 24 хувиар өсчээ. Энэ сарын хувьд 1 баррель нефтийн дундаж үнэ 80-87 ам.долларт хэлбэлзэнэ.
Гэсэн ч ОПЕК-ийн гишүүн улсуудын газрын тосны олборлолтыг хязгаарлах, үүнээс үүдэх эрэлтийн огцом өсөлт, АНУ-аас Ираны цөмийн хөтөлбөрт тавьсан хоригийн нөлөөгөөр цаашид дэлхийн зах зээлд нефтийн үнэ огцом өсөх төлөв харагдаж байгааг мэдээлэлдээ дурдсан юм.
Засгийн газрын зүгээс гадаад хүчин зүйлсийн нөлөөг тухай бүр харгалзан, шуурхай арга хэмжээ авч ажиллаж ирсэн болохыг Д.Сумьяабазар сайд хэллээ. 2016 оны ам.долларын огцом өсөлт, арилжааны банкуудын зээлийн хүү нэмэгдсэн, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өссөн зэргээс шалтгаалан шатахууны жижиглэн борлуулалтын үнийн огцом өсөлт болоход Засгийн газраас татварын зохицуулалт хийж саармагжуулсан талаар тэрбээр дурдлаа.
Жил бүрийн аравдугаар сард өвлийн түлшинд шилждэгтэй холбогдуулан импортын тонн тутамдаа 50 ам.доллароор өсдөг бол 04 дүгээр сар бүрт буцаад мөн хэмжээгээр буурдаг.
Шатахууны онцгой албан татварыг гурван удаа шатлалтайгаар бууруулсан нь тухай бүртээ үр дүнгээ өргөж байсан гэдгийг дурдсан юм. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор 2017 оны 7, 11 дүгээр саруудад онцгой албан татварыг үе шаттайгаар нэмэгдүүлсэн.
Хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотойгоор Засгийн газар холбогдох баримт бичгүүдэд тусгагдсан үүргээ биелүүлж байгаагаас үүдэн зарим тохиолдолд шуурхай арга хэмжээ авах бололцоо хязгаарлагдсан гэдгийг мэдээлэлд дурдав.
Дэлхийн зах зээл дээр нефтийн үнийн өсөлттэй холбоотойгоор 2018 оны 01 дүгээр сард А92 автобензины импорт тонн тутамд 668 ам.доллар, дизель тонн тутамд 631 ам.долларт хүрсэн нь 2017 оны мөн үетэй харьцуулахад 127-156 ам.доллароор нэмэгдсэн байгаа аж.
Дээрх шалтгаануудын улмаас иргэдийн худалдан авч буй шатахууны үнэ огцом хэлбэлзсэн учраас “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т өөрчлөлт тохируулга хийж, Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 24-ний 26 дугаар тогтоолоор өргөн хэрэглээний шатахуун болох А80, А92 автобензины онцгой албан татварыг тэглэсэн нь жижиглэн борлуулалтын үнийн огцом өсөлтийг сааруулсан.
Үүнээс хойш энэ төрлийн бүтээгдэхүүний үнийг зохицуулах арга хэмжээг аваагүй. Дэлхийн зах зээл, валютын ханшийн өсөлтөөс үүдэн жижиглэн борлуулалтад төрөл болон бүс нутгаас хамааран дунджаар литр тутамдаа 170 орчим төгрөгөөр нэмэгдсэн байгааг хэлэв. Жил бүрийн аравдугаар сард өвлийн түлшинд шилждэгтэй холбогдуулан импортын тонн тутамдаа 50 ам.доллароор өсдөг бол дөрөвдүгээр сар бүрт буцаад мөн хэмжээгээр буурдаг үзэгдэл бий гэдгийг хэлсэн.
Энэ өсөлтийн цикл таарсан нь үнэд мөн нөлөөлж байгааг хэлэв. Газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа 45-85 ам.доллар буюу 6-12.6 хувиар өсөөд байгааг тоон мэдээллээс харж болно.
Дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ ханш өсөх хандлага үргэлжилж байгаа, газрын тосны зах зээлд ихээхэн үнийн савлагаа үүсэх өндөр эрсдлээс урьдчилан сэргийлж авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал боловсруулж буйг тэрбээр мэдээллийн төгсгөлд хэллээ.