Баяр наадмын өдрүүдэд улсын хэмжээнд нийт 12 хүн усанд осолдож амиа алдсан талаар ЦЕГ-ын Хэвлэлийн төлөөлөгч М.Мөнхшүр мэдээллээ.
Үүнээс гурав нь 10-аас доош буюу бага насны хүүхдүүд, ес нь насанд хүрсэн хүн байсан бөгөөд өмнөх 2017 онын баяр наадмын өдрүүдэд таван хүн усанд осолдож байсантай харьцуулахад энэ жил хоёр дахин өссөн байна.
Нийслэл Улаанбаатарын хэмжээнд насанд хүрсэн хоёр, бага насны нэг, нийт гурван хүн усанд осолдож амиа алджээ.
Баяр наадмын өдрүүдэд хур бороо ихтэй, гол ус үерлэсэн, хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд ордог, хэт их архи уусан хүн судас нь тэлж, энэ үедээ усанд ороход шөрмөс нь татаж, биеэ хамгаалах чадваргүй болсноос живж байгаа тохиолдол гардаг байна.
Нөгөө талаас бага насны хүүхдэд тавих хараа хяналт байхгүй, ээж аав нь өөрсдөө архи согтууруулах ундаа хэрэглэж, хүүхдэдээ тавиах анхаарлаа алдсанаас хүүхэд нь амиа алдах тохиолдол гарч байгааг анхаарууллаа.