Өнөөдөр болсон онцлох ТАВАН үйл явдлыг тоймлон хүргэж байна.
- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг хоолны газруудын үйл ажиллагааг цуцлах шийдвэрийг Нийслэлийн захирагчийн албанд явуулахаар боллоо.
Нийслэлийн хэмжээнд нийт 800 гаруй хоолны газар орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг. Иргэдийн зүгээс хоолны салбартай холбоотой ирж буй гомдлын 40 хувийг орон сууцны нэгдүгээр давхарт байрлах хоолны газрын хиншүү, хярвас гэрт орж ирж байна, дуу чимээ ихтэй байна гэх мэдээлэл эзэлдэг аж.
-Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд болон хуульч, өмгөөлөгчийн дунд "Хүүхдийн эрхийг хамгаалах талаар хэлэлцье" хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгийн үеэр “Эрх зүйн хөгжлийн төлөө” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Эрдэнэчимэг гэр бүл цуцлах явцад хүүхдийн өмчлөх эрхийг шүүхээр хэрхэн шийдвэрлэдэг талаар судалгаа хийснээ танилцууллаа. Мөн хүүхдээс эцэг, эхийнхээ хэнтэй нь хамт байхыг хүсч байна вэ гэж долоогоос дээш насны хүүхдээс асуухдаа эрхийг нь хангаж байгаа эсэхийг судалснаа танилцуулав.
-Банкуудын нийт активт чанаргүй активын эзлэх хувь харьцангуй өндөр байгаа нь санхүүгийн зуучлалд тасалдал үүсгэх, банк санхүүгийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах эрсдэлтэй байна.
ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд “Чанаргүй активыг бууруулах стратегийн баримт бичиг”-ийг Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын тушаалаар баталлаа.
-Үндэсний их баяр наадмын түрүү бөхийг шинэхэн “Ланд крузер-200” маркийн автомашинаар шагнана гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
"Тоёота мотор" корпорациас үндэсний их баяр наадмын түрүү бөхийг тав дахь жилдээ байлж байгаа юм. Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийн бай шагналыг Сүхбаатарын талбайд байрлуулсан бөгөөд долоодугаар сарын 13-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд гардуулна.
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийнхний төлөөллийг хүлээн авч уулзсан. Тэрбээр энэ үеэр, 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг огт нэмээгүй. Тиймээс цалин хөлсийг нэмэх ёстой гэдгийг бид сайн ойлгож, байнга ярьж байгаа.
Түүнчлэн цалин хөлсний тогтолцоог өөрчлөх ёстой гэж үзээд манай яам санаачлан эрүүл мэндийн салбарын ажиллагсдын ажлын байрны нөхцөлийн үнэлгээг хийсэн. Эмч л бол эмч, сувилагч л бол сувилагч яг адилхан цалин авдаг байх нь шударга тогтолцоо биш. Эмч гэхэд гүйцэтгэж байгаа ажил үүрэг, ур чадвар, ачаалал, ажлын нөхцөлөөр нь үнэлэхэд 23, сувилагчийнх 29 төрлийн үнэлгээ гарч байгаа. Тиймээс энэхүү үнэлгээгээр гүйцэтгэж буй ажлын ачаалал, орчин нөхцөлөөс шалтгаалсан ялгамжтай цалин хөлс авдаг байх нь зөв гэсэн бодлого барьж байна" гэв.