УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд УИХ-ын дарга М.Энхболд огцрох ёстой гэж үзэж байгаа юм.
Тэд өнгөрсөн сарын 27-нд эхний жагсаалаа зохион байгуулсан бол өнөөдөр хоёр дахь тайван жагсаалаа эхлүүллээ. Өмнөх жагсаалын үр дүнд Засгийн газар Асгатын мөнгөний орд болон Салхитын ордыг эргүүлэн төрийн мэдэлд авсан, стратегийн ордуудаа төр эзэмших ёстой гэсэн бидний шаардлагыг сонсож эхэллээ гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.
Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын даргыг огцруулахын тулд УИХ өөрөө тарах ёсгүй” гэсэн байр сууриа өчигдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны үеэр илэрхийлсэн юм.
Цагдаа нар жагсаалд оролцогчдыг 5 хаалгаар дотогш нэвтрүүлэхдээ металл илрүүлэгчээр төмөр эд зүйл авч яваа эсэх, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мөн шалгаж байна.