Нийслэлийн замын цагдаагийн албан хаагчид, дүүргийн татварын хэлтсийн ажилтнууд хяналтын цэг болон хөдөлгөөнт байдлаар уулзвар, замд тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг, шалгалтын ажлыг зохион байгуулж байна.
Энэ сарын 15-наас эхлэн Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албатай хамтран нийслэлийн хэмжээнд хуулийн дагуу тогтоосон хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч, зөрчил илэрсэн дүүргийн татварын хэлтэст төвлөрүүлж байгаа юм.
Хэрэв жолооч та хугацаандаа албан татвараа төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу арга хэмжээ авч, бичиг баримтыг буцаан олгох юм байна.
Эх сурвалж: Нийслэлийн Татварын газар