-Сайд Б.Батзориг хууль бусаар ЖДҮ-ийн сангаас 99.5 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн-
УИХ-ын өнөөдрийн чуулганаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийг гишүүнээс түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдааны эхэнд Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан “Батжаргалын Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллахдаа хоёр удаагийн тушаалаар ЖДҮ-ийг дэмжих сангаас 99.5 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэр гаргаж, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.
Иймд Улсын ерөнхий прокуророос 2018 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол гаргасан” хэмээн УИХ-д танилцуулаад, бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөхийг хүссэн юм.
Би хуулийн хүрээнд Б.Батзориг гэдэг хүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирж байна. Өнөөдөр та бүхэн ямар хариу өгөхийг мэдэхгүй. Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой юм.
Төсөв, сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсантай холбоотой олон асуудал яригддаг ч хэсэг шуугиад нам дарагддаг. Энэ яагаад дуугүй өнгөрдөг юм бэ? гэсэн асуултыг УИХ-ын хэд хэдэн гишүүн тавив. УЕП М.Энх-Амгалан гишүүдийн хэлсэн үгтэй холбогдуулан,
Хөгжлийн банк, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд бүх хэрэг дээр хэрэг бүртгэлтийн ажил эхлээд зарим нь татагдан шалгагдаж байгаа. Та бүхэн байнга цагдан хорих боломжгүй хууль баталж өгсөн. Тэгсэн хэр нь Та бүхэн ажил хийхгүй байна, тэр хүн чинь гадуур зүгээр яваад байна гэж ярих боломж муутай.
Дээр нь хууль зүйн сайдаас асууж байна, энэ хэрэг яагаад явахгүй байгаа юм гэдэг. Хуульзүйн сайд мэдэхгүй ээ, тэр асуудлыг. Хууль зүйн сайд оролцох эрхгүй ээ. Тэгэхээр та нар асуудлуудаа ялгаж салгаж мэдэх хэрэгтэй. Хууль зүйн сайд мөрдөн байцаалтад ямар хамаагүй хүн, хуульдаа тэгж заасан. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажлыг хариуцдаг, удирддаг хүн нь прокурор юм. Прокурорын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хэн ч нөлөөлөх эрхгүй байдаг.
Би хуулийн хүрээнд Б.Батзориг гэдэг хүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирж байна. Та бүхэн шийдвэрээ гаргах ёстой. Гэхдээ аливаа зүйлд шударга ёс гэж байдаг. Би сүүлийн үед гурав дахиа асуудал оруулж ирж байна. Өмнөх хоёрт та бүхэн татгалзсан хариулт өгсөн. Өнөөдөр ямар хариу өгөхийг мэдэхгүй. Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой юм.
Хууль ёсыг шударгаар хэрэгжүүлэх ёстой гэдэг энэ их хурал яагаад хүнийг зүгээр шалгуулж болдоггүй юм. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалга гэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр шалгаж байгаа хүн, жирийн иргэн хоёр тэс өөр. Жирийн иргэн болох Сангийн эрхлэгч нь цагдан хоригдсон. Гэтэл шийдвэр гаргасан УИХ-ын гишүүн нь өнөөдөр ингээд сууж л байна шүү дээ. Энэ чинь шударга ёс мөн үү. Шударга ёсыг тогтоохын төлөө би асуудлыг оруулж ирж байна гэв.