АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хоёр намын хамтран санаачилсан галт зэвсгийн мэдээллийг шалгах тухай хуулийг дэмжихэд бэлэн байгаагаа өчигдөр Цагаан ордноос мэдээлжээ.
Өнгөрсөн лхагва гаригт Флорида мужийн ахлах сургуульд болсон зэвсэгт халдлагын дараа Трамп галт зэвсгийн тухай хуулийг дэмжихэд бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Зэвсэгт халдлагыг 19 настай Николас Круз хэмээх залуу өөрийн эзэмшлийн гар буугаар үйлдсэн бөгөөд 17 хүний аминд хүрсэн юм.
Буу худалдан авагчдыг урьд өмнө нь эрүүгийн хэрэг үйлдэж байсан эсэх мэдээллийг хуулийн дагуу шалган, хяналтыг сайжруулах тухай хуулийн талаар Бүгд найрамдах намын гишүүн Жон Корнин Трампад танилцуулсан хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Хакаби Сандерс мэдээлсэн байна. Уг хуулийн төсөл дээр Ардчилсан намын гишүүн Крис Мёрфи хамтран ажиллахаар болжээ.
Өмнө нь Жон Корнин, Крис Мёрфи нар 58 хүний аминд хүрсэн Лас Вегасын халдлага, 26 хүний аминд хүрсэн Техасын сүмийн зэвсэгт халдлагын дараа уг хуулийн төслийг арваннэгдүгээр сард өргөн барьж байсан аж.
Энэхүү хуулийн хүрээнд шаардлагатай мэдээллийг өгөөгүй холбооны байгууллагуудад хариуцлага тооцох, гэмт хэрэг үйлдэж байсан буу эзэмшигчдэд хяналт тавих зэрэг санаачилгуудыг хэрэгжүүлэх юм.
Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед галт зэвсгийн асуудал дээр хяналт тавьж чадаагүй хэмээн Ардчилсан намынхныг буруутгаснаараа Трамп шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Флорида мужийн ахлах сургуулийн халдлагаас амьд үлдсэн 17 настай сурагч Хэвид Хогг “ одоогоор хамгийн хэрэгтэй байр сууринд байгаа хүн бол ерөнхийлөгч. Гэвч Ардчилсан намд хамаг алдааг тохохыг хүсч байна. Энэ бол увайгүй үйлдэл. Та энэ улсын ерөнхийлөгч учраас улс гүрнээ талцуулахын оронд нэгдэн нийлүүлэх тэр хүн байх ёстой” хэмээн ерөнхийлөгч Трампын шүүмжлэлд хариу өгчээ.
Эх сурвалж: Business Insider