Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд хайрхан руу зорчихгүй байхыг анхаарууллаа. Учир нь тус аймгийн Эрдэнэцагаан, Онгон, Наран сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Сар шинийн дараа Шилийн богдыг зорих иргэдийн тоо нэмэгддэг бөгөөд дээрх гурван сумдад шүлхий өвчин гарсан мөн Асгат сум цас их ихтэй, зам даваа хаагдсан байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Онгон сумын хоёр голомтонд 12 өрхийн 41 үхэр, 40 хонь, гурван ямаа, таван зээр гээд нийт 89 тооны мал, амьтныг устгаад байгаа аж. Харин Наран, Эрдэнэцагаан сумдад хараахан устгал хийгдэж эхлээгүй байна.