Бямба гарагт өнөө жилийн аймаг, хот, цэргийн наадмын бүх түрүү 24 бөхийн тойргийн барилдаан Спортын төв ордонд болно. Гурван хурц арслан, нэг цэргийн арслан, 20 аймгийн арслан тойргоор барилдах юм.
Харин ням гарагт Аварга дээд сургууль дээр Арванхоёрдугаар сарын сумын заан цолтой бөхийн барилдаан болно.
Маргааш буюу арванхоёрдугаар сарын 14-нд Өмнөговь аймгийн бөхчүүдийн барилдаан Мөнхийн үсэг групийн зааланд болох юм. Мөн өдөр Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн аварга шалгаруулах барилдаан сургууль дээрээ болно.
15-ны бямба гарагт Булганхангай дэвжээний бөхчүүдийн барилдаантай бол 18-нд Спортын төв ордонд арванхоёрдугаар сарын ээлжит аймаг, цэрэг, сумын заан цолтой бөхчүүдийн барилдаан 16 цагт болно.
О.Наранбаатар