Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун пуужингийн туршилтаа зогсоож, цөмийн зэвсгийн туршилтын баазаа хаах шийдвэр гаргасан талаараа мэдэгдсэн байна.
Хойд Солонгосын Мэдээллийн төв агентлагаас мэдээлж байгаагаар тус улс дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн цөмийн зэвсгийн болон тив алгасах баллистик пуужингийн туршилтаа зогсоож байгаа ба энэ нь Солонгосын хойгийн эдийн засгийн өсөлт, энх тайван, тогтвортой байдлын төлөө хийж буй алхам аж.
Доналд Трамп “Энэ бол Хойд Солонгос төдийгүй Дэлхийн бусад улс орнуудын хувьд маш сайн мэдээ байна. Маш том дэвшил.” хэмээн бичсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ талаар өөрийн твиттер хуудаснаа, “Энэ бол Хойд Солонгос төдийгүй Дэлхийн бусад улс орнуудын хувьд маш сайн мэдээ байна. Маш том дэвшил.” хэмээн бичсэн байна.
Ким Жон Ун ирэх долоо хоногт БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй уулзах юм. Өнгөрсөн баасан гарагт хоёр Солонгосын төрийн тэргүүнүүд анх удаа утсаар холбогдож ярилцсан байна. 4 минут 17 секунд үргэлжилсэн тэдний яриа амжилттай болсон талаар Өмнөд Солонгосын албаны хүмүүс онцолжээ.
Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар ирэх зургаадугаар сараас өмнө уулзахаар төлөвлөөд байгаа юм. Уулзалт товлосон ёсоор болж өнгөрвөл энэ нь АНУ болон Хойд Солонгосын төрийн тэргүүнүүд уулзсан хамгийн анхны тохиолдол болж түүхэнд тэмдэглэгдэх юм.
Эх сурвалж: BBC